Тандерийн муу амжилтын хүчин зүйлс
Хуучин Сиэтл Суперсоникс гэгдэж байсан тус баг нь багийн эзэн Клейтон Беннет болон Вашингтон муж улсын Сиэтл хотын хууль тогтоогчдын хооронд гарсан маргааны улмаас 2008 онд бууриа сэлгэж Оклахома мужийн Оклахома сити хотын сагсан бөмбөгийн баг болсон юм.
 
Тэд 2008-2009 оны улиралд плэй-оффд шалгарч чадаагүй харин 2009-2010 оноос одоог хүртэл плэй-оффд шалгарч бас Өрнөд бүсийн акул гэж нэрлэгддэг болсон билээ. Суперсоникс гэдэг нэртэй байхдаа НБА-н плэй-оффд 22 удаа, дивизоны аваргаар 6 удаа, 1979 онд НБА-н аварга болж байсан түүхтэй. Харин энэхүү одоогийн Тандер баг нь НБА-д 8 жилийн нүүрийг үзээд байгаа залуу багуудын нэг нь билээ.

Харин Оклахома Сити Тандерийн энэ улиралын муу амжилт бол тоглогчдын бэртэл гэмтэлтэй холбоотой гэж олон хүмүүс үзэж байгаа. Тэр нь ч батлагдаж багийн хоёр супер од болох Кевин Дюрант болон Расселл Уэстбрүүк нар бэртэл гэмтэл авснаас хойш энэхүү багийн амжилт огцом унасан гэхэд хэлсдэхгүй байх.  НБА-н улирал талдаа ороод 5-7 тоглолтуудыг хийгээд байгаа энэ нөхцөлд Тандер Өрнөд бүсийг 24-24 гэсэн үзүүлэлттэй 10-т бичигдэж байгаа. Тэд ийм өндөр өртөгтэй баг бас плей-оффд орж чадахгүй бол тэднийг юу хүлээж байгаа эсэх гэсэн олон асуултууд гарч ирэх нь дамжиггүй биз.

Өрнөд бүсээс плэй-оффд орохын тулд доод тал нь 40 хожил авч байж плэй-оффын эрхээ баталгаажуулна гэж НБА-н зүгээс тийм дүгнэлтэнд хүрсэн. Тэд одоо энэ улиралд нийтдээ 34 тоглохоос Өрнөд бүсийн багтай 23 удаа, Дорнод бүсийн багтай 11 удаа тоглоно.

Өрнөд бүсээс:
  • Портленд Трэйл Блэйзерс – 2
  • Лос Анжелес Клипперс – 2
  • Даллас Маверикс – 3
  • Сан Антонио Спөрс – 2
  • Денвер Наггетс – 2
  • Миннесота Тимберволвс – 2
  • Лос Анжелес Лейкерс – 2
  • Хьюстон Рокетс – 1
  • Нью Орлеанс Пеликанс – 1
  • Мемфис Гриззлис – 2
  • Финикс Санс – 2
  • Юта Жазз – 1
  • Сакраменто Кингс – 1
Дорнод бүсээс:
  • Шарлотт Хорнетс – 1
  • Индиана Пэйсерс – 2
  • Филаделфиа 76 – 1
  • Чикаго Бүллс – 2
  • Торонто Репторс – 1
  • Атланта Хоукс – 1
  • Бостон Селтикс – 1
  • Миами Хит – 1
Харин НБА-н аналистууд Тандер баг яагаад ийм муу амжилт үзүүлж байна тэд нарын юу нь болохгүй байна гэсэн үүднээс Тандер багийн муу амжилтын 7 хүчин зүйлийг гаргаж ирээд байсан билээ.
  • Тандер багийн бэртэл, гэмтэл
  • 2 тоглогчид хэтэрхий өндөр цалин өгч өөр тоглогч авчирах санхүүжилт байхгүй
  • Багийн ихэнх довтолгоо Кевин Дюрант болон Расселл Уэстбрүүк нараар явагдаж бусад тоглогч нарт довтлох боломж олдохгүй
  • Скотт Брүүкс дасгалжуулагчийн муу үйл ажиллагаа /Дион Уэйтэрсыг авчирсан/
  • Багийн хувилбар бага, хоёр тоглогчид хэтэрхий их найдсан
  • Сэлгээнээс гарч ирж байгаа тоглогч нар цалингийн хэмжээндээ хүрч тоглохгүй байгаа
  • Багийн менежмент их муу

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-05 06:03:10
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах