“Монгол банк” тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр бусад банкуудаа чиглүүлж өгөх ёстой гэв
Тэтгэврийн зээлийн хүү маш өндөр байгааг эсэргүүцэн ахмадууд эрх чөлөөний талбай дээр жагслаа. Жагсаалд оролцсон ахмадууд сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд бид тэтгэврийн зээл авахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна. Ингэж зээл авахдаа банкны өндөр хүүнд дарлуулан зээлээ дуустал хэцүүхэн амьдарч байна гэсэн юм. Тиймээс ахмадууд  тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар цаашид  тэмцэх болно хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн жагсаалд оролцсон ахмад буурлууд зээлийн хүү өндөр байгаа асуудалд Монгол банк анхаарлаа хандуулж бусад арилжааны банкуудыг зээлийн хүүгээ бууруулах, зээл олголтын шалгуураа уян хатан болгох тал дээр чиглүүлэн ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Өнөөдрийн байдлаар  нийт 200 мянга гаруй ахмад настан сард дунджаар 225000 орчим төгрөгийн тэтгэвэр аван  нийгэмд үүсээд буй үнийн өсөлт инфляцид  дарлуулан тарчигхан амьдарч байгаа хэмээн Монголын ахмадын холбооны тэргүүн Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Ахмад буурлууд амьдрал ахуйгаа залгуулах зайлшгүй шаардлагын улмаас 196 мянган ахмад настан буюу 90 хувь нь тэтгэврийн зээлд хамрагдаж жилд 18-24 хувийн хүүтэй зээл авч амьдрал нь улам хүндэрсээр, олон жил хүүгийн дарамтад өртөж байна.Монгол банкны мэдээгээр улиралд 159.0 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгогдож 351.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.Монголын ахмадын холбоо нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор "Шударга” хүү” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж ахмадуудын дуу хоолойг төр засаг, банкны байгууллагуудад хүргэж холбогдох санал, шаардлага тавих зэргээр эрчимтэй ажиллаж байна” гэлээ. 
 
Ахмадууд өнөөдөр Монгол банкинд шаардлага хүргүүлж байгаа юм байна. Тэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, цаашид боловсронгуй болгох асуудлаар дараах шаардлага тавьж байна. Үүнд:

1. Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангаас татаж нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд байршуулах

2. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн Голомт, Худалдаа хөгжил зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэггүй арилжааны банкинд байгаа чөлөөт үлдэгдлийг Төрийн, ХААН, Капитал зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэг банкинд шилжүүлэн байршуулах

3. Энэ шаардлагын 1.2 дугаар зүйлд шаардсаны дагуу нийгмийн даатгалын хөрөнгийг тэтгэвэр тавьж олгодог банкинд бага хүүтэйгээр байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг эрс бууруулж болох нөхцөлийг бүрдүүлэх

4.Тэтгэврийн зээл болон тэтгэврийг урьдчилан олгох асуудлыг арилжааны банкаар дамжуулахгүйгээр нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө бие дааж шийдвэрлэдэг нөхцөл журмыг тогтоох.Эдгээр асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцэж 2015 оны 2 дугаар сарын 10-ны дотор хариу өгөхийн  хүсэж байгаа аж.
 


 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-15 05:03:55
    ТЭТГЭВРИЙН ХҮҮГ БУУРУУЛААД 02-Р САРААС ЭХЛЭН МӨНГИЙГ НЬ БУЦААН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ НАСТАНГУУДЫН ТЭТГЭВЭРИЙН ХҮҮГЭЭР ИДДЭГ ХҮМҮҮС ОЛОН ЖИЛ ИДЛЭЭ ОДОО 02-Р САРААС БУЦА...
    202.179.20.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Банкир 2015-02-06 07:50:27
    Урьдчилаад Өгөх мөнгө нь НД-д байхгүй учираас банк урьдчилж өгөөд түүндээ хүү бодож байгаа юм. НД-н өмнөөс урьдчилаад хүүгүй өгөх арилжааны банк байхгүй
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-05 11:10:18
    Ахмадаасаа хүү авдаг арай л буруу ш тээ өөрийнхөө залуудаа төлсөн татвараа хүүгүй л хадгалуулсан биздээ яаж одоо хүү нэхдэг байнааааааааааааааааааааааааааа
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах