Давхар дээл тайлах асуудлыг зөвхөн сайд нар дээр ярьмааргүй байна
Улсын Их хурал, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай асуудал яригдаад удаж байна. Гэхдээ хэн нэгний олон давхарлаж өмссөн хувцас биш гэдгийг наян настай буурлаас найман настай жаал хүртэл бүгд төвөггүйхэн тайлбарлах хэмжээний мэдээ мэдээлэл хэвлэлээр бичигдэж, цацагдаж байна.
Ер нь төрийн албан тушаалтнуудын давхар албан тушаал хаших явдлыг таслан зогсоох гээд байна гэж ойлгоод байгаа. УИХ-ын гишүүн хүн давхар Засгийн газрын гишүүний албан тушаал хашихаар төрийн ажил цалгардаж байна гэж тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор давхар дээл тайлдаг асуудал гарч ирсэн болов уу.

Тэгвэл яам, агентлагийн дарга удирдлагууд давхар алба хашвал түүнийг дээрх ангилалд хамааруулах уу. Мөн НИТХ, дүүрэг, хороо, аймаг, сумын тэргүүлэгч, төлөөлөгчид давхар албан тушаал хашч байгааг тооцох уу.

Эдгээр хүмүүс ч гэсэн давхар албан тушаал хашиж байгаагаас төрийн болоод улс орны ажил цалгардаж байна.

Жишээ нь: Манай өрхийн эмнэлгийн дарга хорооны иргэдийн хурлын тэргүүлэгч хэмээн эрхэм хүндтэй албыг давхар хашдаг. Үүнээс болоод иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахаас илүүтэйгээр сонгуульт ажилдаа идэвх санаачлагатай оролцдог. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлэг дээр үзэгдэх нь ховор байдаг. Гэвч улсын төсвөөс өрхийн эмнэлгийн даргын цалинг давхар авсаар байгаа юм.

Арай дээгүүр ярьвал Төрийн өмчийн оролцоотой компаниудад Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн хийгээд явж байгаа Төрийн нарийнууд олон байна. Эрүүл мэндийн дэд сайд гэхэд л НИТХ-ын төлөөлөгч. Энэ мэт давхар давхар албан тушаал хашч, улсын төсвөөс цалинжаад явж байгаа хүмүүсийг яах вэ. Аль нэг ажлаа гаргуунд гаргаж тэр чинээгээрээ хохирол учир ч л байгаа. Тэгэхээр энд л давхар дээл тайлах тухай ярьмаар юм шиг.

Т.Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-05-24 09:10:11
    ene uunen shuu. Oron suutsni SOH.n dargin uurgig hurtel torin alban haagch hurgan darga nar dabhar hiij b.na. Ene ni SOH.n ajilig yamarhuu hih ni todorhoi shuu dee. Uunig boliulah herrgtei.
  • кооо 2014-05-08 04:51:54
    Ардын нам байхдаа давхар дээлтэй л байсан. Гэнэт одоо юу болов өөрсдийгөө мартаа юу
  • кооо 2014-05-08 04:51:53
    Ардын нам байхдаа давхар дээлтэй л байсан. Гэнэт одоо юу болов өөрсдийгөө мартаа юу
  • зочин 2014-05-08 02:45:39
    УИХ бол байнгын ажиллагаатай парламент. Орон нутгийн ИТХ бол Тэргүүлэгчид нь ИТХ-ын чөлөө цагт бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх үүрэг чиглэл бүхий бүтэцтэй байгууллага гэлэг ялгааг олж харах хэрэгтэй. Юм болгонд ингэж туйлшрах шаарддлага юу байна. ИТХ-ын төлөө
  • зочин 2014-05-08 01:33:02
    тэнэг юм бичээд л Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажил давхар дээлэнд ямар хамаа бай. Туйлраад хэрэггүй. өөр зүйл сэтгэж бичээ чч
  • Zochin 2014-05-08 00:05:24
    zov zov er davhar alban tushaal gedeg shal demii zyil. ail neg ajil ni zaaval tsalgardana. iim alban tushaaltai hyn zondoo bhad ajilgyidliin too yaj buurah ve. Darga gedeg ajiliig bol hen ch hiine harin ter darga naraar gagnuur hiilgeh geed yzeerei chadah
  • zochin 2014-05-07 20:35:05
    ehe asuudal unen Erdenet ch tawihar ajil hiij bga humuus zunduun bna neg ajiliin awh heregtei
  • zochin 2014-05-07 20:35:05
    ehe asuudal unen Erdenet ch tawihar ajil hiij bga humuus zunduun bna neg ajiliin awh heregtei
  •  2014-05-07 15:21:02
    yasan archaagui demii yum bichdeg yum be