Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллана
НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ноён Кевин Чон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор  24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. 2014 оны 10 сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд дараагийн ээлжийн барилгуудыг барихаар ажиллаж байгаа юм. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэгээр ТОСК ТӨҮГ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 16,5 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ноён Кевин Чон 2014 оны 10 дугаар сард ТОСК ТӨҮГ-тай  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу  яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах юм.

Бүгд Найрамдах Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон “Биднийг хүлээн авч уулзаж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авч байхад дөнгөж эхэлж байсан. Харин одоо бол үр дүнгээ өгөөд эхэлчихсэн маш хурдтай явж байгааг харахад таатай байна. 1960-аад оны үед Сингапур улсад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байсан. Тийм ч учраас бид Улаанбаатар хотод өөрсдийн орны туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төсөлд хамрагдсан иргэн. 2015-02-05 14:15:44
    наад улсуудаараа Гангар гэж нэг компаны ажлыг хийлгээдхээч . юу хийхгүй нэг компани байнаа. бид нар газраа өгсөн нэртэй газар дээрээ юм хийж ч болохгүй байж ч б...
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-02-05 11:08:49
    УБ хотод сүндэрлэж багйаа энэ олон том дэлгүүр болж байгаа байшингуудаас ард түмэн лав юм худалдан авч чадахгүй шүү дээ ямар ч олон том байрилга дандаа дэлгүүр
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах