Хүнсний талоны үнэ нэмэгджээ
Нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд олгодог хүнсний талоны үнийг нэмэгдүүлэн олгож эхэлсэн байна. Тодруулбал, хүнсний талоны үнийг хүүхдэд 6500, том хүнд 13000 төгрөгөөр олгож байгаа ажээ.
 
Энэ жилийн хувьд уг талоныг хүн амын хамгийн бага орлого, хэрэглээтэй 25 мянга орчим өрхийн 135 мянга гаруй иргэнд олгож байгаа юм. Энэ үйлчилгээг 2013 оноос Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар хэрэгжүүлж эхэлсэн байна. 2013 онд 99 мянга гаруй иргэнд хүнсний талон олгосон. Харин 2014 онд энэ тоо 86 мянган иргэнд хүнсний талон олгоод байна. Харин энэ жил 135 мянга болж нэмэгдээд байна.

Нийслэлийн дүүрэг, аймгийн төвүүдэд 77 мянга гаруй иргэн цахимаар хүнсний талон авсан байна. Харин цаасан хэлбэрээр 58 мянга гаруй иргэн хүлээн авсан тооцоо гарчээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-05 08:37:50
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах