Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиунд хүндэтгэл үзүүллээ
Энэ жил Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд маршалын зээ охин Ч.Халиуныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

МАН-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан үед маршал Х.Чойбалсан нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжин хүн байсныг онцлоод он цаг улирах тусам түүхийн үнэн, маршалын үйл хэрэг улам бүр тодорч байна гэлээ. Тэрбээр "Сүүлийн үед зарим нэг хүн түүхэн бодит үнэнийг гуйвуулж байгаад харамсдаг.

Түүхийг хэзээ ч мушгин гуйвуулж болохгүй. Маршал Х.Чойбалсан бол орчин цагийн ардын арми, батлан хамгаалах салбарыг үндэслэгчдийн нэг байсан. 1921, 1939 онд эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлж, 1945 онд эх орноо тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг хүлээн зөвшөөрүүлсэн манай эх орны түүх нь маршал Х.Чойбалсангийн түүхэн үүрэг, гавьяа замналтай салшгүй холбоотой, хойч үеийн бахархан дуурсах үйлс мөн юм. Маршалын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан танд болон таны төрөл төрөгсдөд МАН-ын дарга болон МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс  талархал илэрхийлье" гэлээ.

Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун МАН-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархлаа илэрхийлээд өвөөгийнхөө үйл хэргийг мөнхжүүлэх, олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд МАН-аас өнөөдөр "Монгол Улсын тусгаар тогтнолд маршал Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг" эрдэм шинжилгээний бага хурал, Монголын үндэсний музейтэй хамтран "Маршал Х.Чойбалсан" үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн ойн үеэр маршалын үйл хэргийг харуулсан баримтат кино, ном товхимол бүтээх юм байна.
Г.Сүрэн
olloo.mn
 
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-02-10 11:48:27
    Энэ тусгаар улсын төлөө чөмгөө дундартал зүтгэж явсан хүний зээ охинд хүндэтгэл үзүүлсэн нь наандаж хүнлэг арга хэмжээ болжээ. Сайн бна.
    59.153.112.167
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-06 05:01:28
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Tiim 2015-02-06 05:00:34
    tiimee tuuh tuuheeree uldej baih yostoi. Genet l buh zuil bolohgui baisan yum bna gedeg humuus olshirson shuu.
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах