Японы алдарт поп хамтлаг болох АКВ48 хамтлагийн 2 гишүүн халдлагад өртжээ
Өнөөдөр Японы өдөр тутмын бараг бүх хэвлэл мэдээллийн хамгийн их онцолж байгаа сэдэв бол хамгийн олон гишүүнтэй гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн АКВ48 хамтлагийн хоёр гишүүн, болон нэг ажилтан халдлагад өртсөн явдал болоод байна. Өнгөргч Ням гаригт Такизава хотод шүтэн бишрэгчидтэй хийж байсан уулзалтын үеэр хурсан олны дундаас хөрөөгөөр зэвсэглэсэн нэгэн эр гэнэт дайран 19 настай Рина Кавай, 18 настай Анна Ирияама нарыг гар ба толгойн тус газар гэмтээжээ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн 24 настай Сатору Умета гэгч этгээдийг баривчилсан саатуулсан байна. 

Уг хэрэг явдалтай холбогдуулан өнөө орой Токио хотод зохион байгуулагдах тоглолтыг цуцалжээ. 

АКВ48 хамтлаг нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АКВ нь Токиогийн технологийн төв болох Акихабара гудамжны нэр бол 48 нь анх хамтлагийн байгуулах үеийн гишүүдийн тоо юм. Тус хамтлаг нь “Японы шүтээн“ /Japanese Idol/ тэмцээний оролцогчдоос бүрддэг бөгөөд жил бүр хамтлагт шинээр орох гишүүдийг энэ хамтлагийн мянга мянган шүтэн бишрэгчид тэмцээний шилдэг оролцогчдоос санал асуулгаар сонгон шалгаруулдаг юм. Одоогийн байдлаар хамтлагийн албан ёсны вэбсайтад нийт гишүүдийн тоог 140 гэсэн байна. АКВ48 хамтлаг Акихабара гудамжинд өөрийн гэсэн театртай бөгөөд үдэш бүр өөр өөр өнгө аястай тоглолтууд хийдэг ба танхим байнга үзэгчдээр дүүрэн байдаг ажээ.   

Нэг талаас энэ хамтлаг залуучуудыг байлдан дагуулж, энтертэйнменд орчинд хүчтэй оршин тогнож байгаа бол энэ нь нөгөө талаас хувцас загвар, реклам сурталчилгаа, дэлгүүр, хоолны газар зэргийг багтаасан олон тэрбум ам доллараар хэмжигдэх бизнес юм.


 


Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.