ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн оны есдүгээр сард манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ манай улсаас мах экспортлох боломжтой хэмээн мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд манай хэд хэдэн мах бэлтгэлийн компаниуд бэлтгэл ажлаа хангаж хойд хөрш рүү мах экспортлохоор болсон. Гэвч тус улс манай улсаас мах импортлохгүй болсон талаарх мэдээлэл тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн. Тэгвэл ОХУ манай улсаас экспортын мах авахаа бүрмөсөн болиогүй бөгөөд шалгалтаар зарим нэг шаардлага тавьж, 10 үйлдвэрийн махны экспортыг түр хугацаанд царцаагаад байгаа аж.
ОХУ импортолж буй махандаа ариун цэвэр, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зэрэг маш өндөр шаардлага тавьдаг байна. Тиймээс манай үйлдвэрүүд зарим нэг ахуйн стандартыг нь хангахгүй байгаа аж. Тухайлбал, бэлтгэсэн махаа хананаас тодорхой зайнд өрөх ёстой, үйлдвэрийн гэрэлтүүлэг муу зэрэг ахуйн шалтгаанууд илэрсэн тул Оросын тал үйлдвэр тус бүр дээр илэрч байгаа зөрчил дутагдлыг өөрсдөд нь танилцуулж, зөрчлөө арилгаад зургаар баримтжуулан мэргэжлийн хяналтын бичигтэй хүргүүлбэл махны экспортыг үргэлжлүүлнэ гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Манай улсын махны үйлдвэрүүд ихэвчлэн үхэр, адуу, хонь, ямааны махыг нядлах зориулалттай ч мах экспортлоход нядлах, мөчлөх, шулах савлах зэрэг үйлдвэрийн дамжлага нэмэгдсэн байна. Тиймээс тодорхой хэмжээний дутагдал гарч байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас үгүйсгэхгүй байна.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn