Спорт сонирхогчдын хувьд нэгэн баярт үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиосон нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, буудлагын спортын ОУХМ Отрядын Гүндэгмаа буудлага спортын холбооны цомын төлөөх тэмцээний дөрөвдүгээр шатанд 583 оноогоор түрүүлж алтан медаль хүртсэн явдал юм. Тэрбээр Лондоны олимпийн дараа “их спорт”-оо түр орхиж, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Удаан хугацаанд бэлтгэл хийгээгүй гэхэд жинхэнэ ясны тамирчин болохоо харуулж, 583 оноо аван гол өрсөлдөгч Ц.Мөнхзулыг /580 оноо авсан/ ардаа орхисон билээ. Одоогоос сарын өмнө болсон “Буудагч” спорт клубын нэрэмжит тэмцээнд мөн л түрүүлсэн юм. Их спортдоо эргэн ирснээсээ хойш ялагдал амсаагүй түүнийг “ММ” өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байна.
Лондоны олимпийн дараа тэр амаржиж хоёр ихэр хүүхэд төрүүлсэн гэдгийг спорт сонирхогчид маань мэдэж байгаа. Тэгвэл ихэр хүүхдүүдээ ой ч хүрээгүй байхад бэлтгэл сургуулилтаа дахин хийж, эдүгээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөд бэлэн болжээ.
583 оноо гэдэг бол олимпийн наадамд шигшээ наймд шалгарч өрсөлдөх хэмжээний амжилт. 2008 оны Бээжингийн олимпод энэ төрөлд 583 оноо авсан Болгарын алдарт тамирчин Мария Гроздева тавдугаар байраар финалдаж байсан бол 2012 онд Лондонд 583 оноо цуглуулсан гурван буудагч халз таван сум буудаад хоёр нь шигшээ наймд шалгарч байсан байх жишээтэй. Өнгөрсөн сард Чанвонд болсон Дэлхийн цомын тэмцээнд 576 буудсан хүн шигшээд шалгарсан байсан.
Хэдхэн сар бэлтгээд энэ хэмжээнд ирж байна гэдэг нэг талаар манай хүн урьдын адил шилдэг хэвээрээ байгаа гэдгээ харуулсан хэрэг. Нөгөө талаар таван олимпод оролцсон О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарыг дийлэх залуучууд гарахгүй байна гэдэг манай буудлагын холбооны ажил хэр хэмжээнд явагдаж байгааг харуулсан хэрэг боллоо. Гэхдээ спорт сонирхогчид ирэх есдүгээр сард Испанийн Гренада хотод болох ДАШТ-д туршлагатай хүн явах болсонд баяртай байгаа юм. Буудлагын дүрэм олимпийн дараа өөрчлөгдөж, илүү шоу талдаа болсон. Өмнө нь урьдчилсан буудлагад хамгийн их оноо авсан найман тамирчин шигшээд шалгарч 20 сум бууддаг, авсан оноо нь урьдчилсан буудлагад авсан оноон дээр нэмэгдэж, ялагч тодордог байсан. Тэгвэл шинэ дүрмээр урьдчилсан буудлагаас шалгарсан найман тамирчин хоорондоо халз буудаж, ялсан нь дараагийн шатанд шалгарах замаар аварга тодордог болсон. Урьдчилсан буудлагад өндөр оноо авах тусам өрсөлдөгч хөнгөрнө, тааруу буудвал сайн хүнтэй таарна гэсэн үг. Ийм өрсөлдөөн залуу тамирчдад илүү хэцүү байх магадлалтай. Сэтгэл хөдөлсөн бас нэг шалтгаан гэвэл О.Гүндэгмаа буудлага спортын түүхэнд бичигдсэн агуу тамирчдын эгнээнд нэгдээсэй гэсэн хүсэл төрснийх.
Хийн гар бууны 10 метрийн дасгалд олимп, дэлхийн аварга болж байсан Сербийн алдарт Ясна Секарич 46 настайдаа долоо дахь олимпдоо оролцсон. Энэ жил 48 нас хүрсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Чанвонд болсон Дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд залуустай ана мана өрсөлдөж хүрэл медаль авч байна билээ. Олимп дэлхийгээс нийт есөн медаль авахдаа наймыг нь хийн гар бууны 10 метрийн дасгалд авч байсан тэрбээр 2000 он гарснаас хойш спорт гар бууны 25 метрийн дасгалд амжилт нь нэмэгдсэн байдаг. Манай О.Гүндэгмаа ч Я.Секарич, М.Гроздева, Д.Мөнхбаяр нарын араас залгаж, буудлагын спортын түүхэнд хэдхэн байдаг алдарт тамирчдын нэг болох боломж дүүрэн байна.
Монголын мэдээ
Х.Батсайхан