“Сутайн бор” клубын уулчид Эльбрусийн оргилд гарлаа
Говь-Алтай аймгийн Тонхил сум үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын “Сутайн бор” уулын клубын уулчид энэ сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар 09.19,Улаанбаатарын цагаар 13.19 цагт  Европ, ОХУ-ын хамгийн өндөр уул Эльбрусийн оргил /5642м/-д амжилттай гарч тугаа мандууллаа.
 
Багийн бүрэлдэхүүнд:
Д.Батжаргал-ОУХМ,”Сутайн бор” клубын дасгалжуулагч, МХЗСАХ-ны Ерөнхийлөгч,МУҮХ-ны тэргүүлэгч гишүүн,багийн ахлагч
А.Батсүх-СМ, ”Сутайн бор” клубын тамирчин
Д.Ганчулуун-“Сутайн бор” клубын тамирчин,Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан
Б.Онон-ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны ажилтан,тамирчин
Б .Энхтөр- “Урбанек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,тамирчин
Н.Батсайхан-УБДС ТӨХК-ийн инженер,тамирчин нар багтжээ.  
 
ОХУ-ын “Страху нет” уулын клубын хоёр хөтөч оролцлоо. Нэгдүгээр хөтөчөөр Ржавская Ольга Сергеевна, ОХУ-ын Онцгой Байдлын Албаны аврагч, уул, уулын цанын спортын зааварлагч, Эльбруст зохиогддог олон улсын “А” зэрэглэлийн уулын гүйлтийн тэмцээний хоёр удаагийн медальт байрын шагналт, багийн хоёрдугаар хөтөчөөр Дылевский Игорь Иванович, “Страху нет” клубын уулчин.
 
Уулчид авиралтыг эрсдэлгүй гүйцэтгэхийн тулд найман сарын турш нутагтаа, өндөрт дасан зохицох бэлтгэлийг хийсэн бол энэ сарын 12-17-ны өдрүүдэд  Эльбруст  базаасан байна.
 
Уулчдын авиралтын тэмдэглэлээс:


Оргил руу дайралтыг 2014 оны 5 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 02.30-аас эхлүүллээ. Бүтэн долоон цаг үргэлжилсэн дайралтын эцэст Эльбрусийн Баруун оргил/5642м/ дээр гарч тугаа мандуулж чадсан юм. Манай багтай хамт БНХАУ-ын 28 уулчин авирсан бөгөөд биднээс өмнө эхэлсэн боловч тэдний цуваа ард нýлээд зайтай хоцорч биднийг оргил дээр гараад буцаж буух замд өгсөж тааралдацгаасан юм.Оргилоос бууж Пастуховын хадны дээд хэсэгт ирэх үед тэнгэр бүрхэж ,цас хаялан цаг агаар эрс таагүй болон өөрчлөгдсөн юм. Бидний тооцоо зөв байжээ.
Авиралтыг  амжилттай гүйцэтгэхэд манай уулчид хувийн бэлтгэл сайн байсан нь үндсэн гол нөхцөл болсон. Нөгөө талаас авиралтын хөтөч нарын мэргэжлийн өндөр ур чадвар, бэлтгэлжилт, бидэнд зориулж зохиосон эрсдэлээс хамгаалах сургалт зэрэг нь биширмээр сэтгэгдэл төрүүлж байв. Хөтөч нар маань уулын спортын орос “школ”-ыг хэлбэрэлтгүй мөрддөг, түүнийгээ бусадтай сэтгэл харамгүй хуваалцаж байсан нь “танил” бөгөөд дулаан уур амьсгалыг өөрийн эрхгүй бүрдүүлж байсан юм.

Бидний хооронд хэлний бэрхшээл үүсч байгаагүй,онцгой ажил хэрэгч,эвсэг хамт олон бүрдэж чадсаныг онцлон тэмдэглүүштэй. Чанартай авиралт болсонд хүн бүр сэтгэл хангалуун үлдсэн.”Сутайн бор” клубын тамирчид бид олон зүйлийг шинээр сурч,эзэмшиж авсан даа.
 
Биднийг цаг агаар онцгой ивээсэн нь үнэн юм. Учир юу хэмээвээс биднийг ирэхээс өмнө хагас сар шахам оргилд гарсан хүнгүй, тэнгэр онгойхыг хүлээсэн,зарим нь хүлээж цөхөрсөн үү эсвэл амь өрссөн эрсдэл хийхийг илүүд үзсэн үү бүү мэд гадна дотноос ижил зорилго өвөртөлж хүрэлцэн ирсэн гурван уулчны амиар үнэлэгдэх гашуун сургамж үлдээсэн өдрүүд угтсан. Харин цас, бороонд нүдүүлэн өгсөж уруудан өндөрийн бэлтгэл хийж байх явцад  3 хоног дараалан тэнгэр гайхмаар цэлмэж,уулчдыг гайхшруулж, тэвдүүлж бас гэнэт ааш зангаа хувиргачихгүй байгаа хэмээн түгшээж байлаа. Яаравчилсны учир энэ.

 

Оргилоос бууж ирж Трескол тосгонд нэг өдөрийг амарч өнгөрүүлэв.Энэ хугацаанд Эльбрусийн оргилд амжилттай гарсныг баталгаажуулан ОХУ-ын “Страху нет” клубээс манай багийн уулчдад Диплом гардуулж хамтдаа зурагаа татууллаа.Дараа өдөр нь бид ОХУ-ын Кабардино-Балкарын БНУ-ын Уул,ханан хадны болон спорт аялал жуулчлалын холбооны тэргүүн,нэрт уулчин Ольмезов А.Х-тай багаараа ажлын уулзалт хийж халуун дотно яриа өрнүүлсэн. Тэрбээр Сочи-гийн өвлийн олимпийн наадмын бэлэг тэмдэг галт бамбарыг Эльбрусийн оргилд өөрийн биеэр авч гарч байсан төдийгүй Эвåрэстийн зулайд 2009 ба 2011 онуудад дараалан хоёр удаа гарсан уулчин билээ.Уулзалтын дурсгалд зориулан бид хамтдаа Эльбрусийн оргилоос тун холгүй орших Пик МНР буюу “БНМАУ-ын оргил”-ыг зорьсон юм.  “Пик МНР” буюу “Пик Монгольской Народной Республики” нь Баруун Өмнөд/3810м/, Төв /3820м/, Зүүн Хойт/3830м/ гэсэн зэрэгцээ гурван  оргилоос бүрддэг.Эдгээр гурван оргилууд ихэд гоёмсог дүр төрхтэй юм.Кавказын нурууны Адыл-Су гацаа /Ариун устай.орч/-нд байрладаг.Тэртээ 1939 оноос уг оргилуудыг “БНМАУ-ын оргил”хэмээн нэрийджээ.Холбоотон улсуудын найрамдал,хамтын ажиллагааг бэлэгдсэн.Гурван оргилд хүрэх нийт 14 замтай,эдгээр нь 2Б-гээс 4Б хүртэлх хүндрэлийн ангилалтай. Өнөөг хүртэл уулчдын зүгээс тогтмол авиралт хийдэг,”эрэлт ихтэй” өндөрлөгүүд.
Зарим эх сурвалжид өгүүлснээр анх Баруун-Өмнөд/3810м,2Б ангилал/ оргилд “Адыл-Су” уулын баазын уулчид,Уулын Төв Авран Хамгаалах станц/Тегенекли/-ын уулчид хамтран тус станцын ахлах зааварлагч П.Ф.Захаровын удирдлага дор 1939 оны 7 дугаар сард  гарч байжээ.
 
Монголын уулчид аль нэг оргилд нь гарч байсан мэдээ одоогоор бидэнтэй тааралдаагүй байна. Монголын Уулчдын Үндэсний Холбоо/МУҮХ/ анхааралдаа авч судлахад илүүдэхгүй болов уу гэсэн бодол төрж байлаа.
 
Нийслэлээс 1200 гаруй км-ын алс баруун хязгаар, Говь-Алтай аймгийн Тонхил суманд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг  уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”уулын клубын уулчид бид ийнхүү Эльбрусийн оргилд тугаа мандуулж,”БНМАУ-ын оргил”-д хүндэтгэл үзүүлснээр эх нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.
Говь-Алтай аймгийн Тонхил суманд маань 2014 оны çóðãàдугаар сарын 10-наас 15-ны хооронд ýíý жилээс эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээний зэрэглэлтэйгээр зохиогдох Монголын уулчдын Альпинад-2014 хүлээж байгаа билээ.     

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр хүргэе 2014-05-27 13:54:07
    Сутайн борыхонд баяр хүргэе. Нутаг усныхаа нэртэй оргилд, европ тивийн зулай дээр мөрөө гаргаж, хийморь юугаа мандуулсан уулчин та бүгдийн магнай тэнэгэр яваг. эх нутгийн минь босоо сүлд нь улам мандан бадраг:
  • zochin 2014-05-26 07:37:55
    SAihan uil yavdal boljee.Gobi-Altai aimgiin Tonhil sumiin uulchdad amjilt husie!.Oin bayarin mend ulamjilya!