
Өнөөдөр санхүүгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг Монголын хөрөнгийн ибирж дээр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ үеэр иргэдэд үнэт цаасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна, брокер диллерийн компаниуд иргэдэд хувьцааны данс нээж өгч, үйлчилж байгаа юм. Энэхүү өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжин охиныг нэг сая төгрөгийн Засгийн газрын үнэт худалдан авах эрх олголоо. Энэхүү эрхийг Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.
Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn