Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль долдугаар сараас хэрэгжинэ
Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль батгалдаад байгаа билээ. Тэгвэл эл хууль ирэх долдугаар сайрын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Харин зарим зүйл заалтууд нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Төрөөс даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэдэд өмнө нь сард 670 төгрөг төлөгддөг байсан. Энэ нь ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэх бодит өртөг биш гэж үзсэн учраас шинэ хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тогтоож байхаар заасан. Иймээс нэг иргэнд сард 3840 төгрөг буюу жилд 46 мянган төгрөгийг төрөөс төлнө.

Хүүхдийн шимтгэл нэг хувиар тогтоодсон бөгөөд 100 хувь төр хариуцах гэнэ. Харин оюутнуудын даатгалын шимтгэлийг төр хариуцдаг байсныг болиулж, өөрсдөө хариуцахаар болсон. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар буюу жилд 23 мянган төгрөг төлөх бөгөөд энэ нь ирэх оноос эхлэх юм. Бусад ажилтан, албан хаагчдын хувьд цалингийнхаа дөрвөн хувиар бодож төлнө. Үүний хоёр хувийг ажил олгогч хариуцдаг журам хэвээр үйлчилнэ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.