Гадаад худалдааны тэнцэл анх удаа ашигтай гарчээ
Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 2006 оноос хойш байнга алдагдалтай гарч байсан бол 2014 онд 539 сая ам.долларын ашигтай гарсан байна.Энэ нь 2013 оны -2.1  тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай харьцуулахад тэнцэл 2.6 тэрбум ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм.

Ийнхүү гадаад худалдаа ашигтай гарахад экспорт нэмэгдэж, импорт буурсан нь нөлөөлжээ. Манай улсын экспортын дүн 2014 онд 35 хувиар буюу 1.5 ам.доллараар өссөн байна. Экспорт нэмэгдэхэд нэгдүгээрт, Оюутолгой төслийн экспортын үйл ажиллагаа жигдэрсэн, хоёрдугаарт мөнгөжөөгүй алт болон боловсруулаагүй нефтийн гарц ихэссэн нь нөлөөлжээ.

Харин импорт 2014 онд өмнөх оноосоо 18%-иар буюу 1.1 тэрбум ам.доллараар буурсан байгаа. Импорт буурахад уул уурхайн томоохон төслүүд бүтээн байгуулалтын шат дууссан, нефтийн бүтээгдэхүүн үнэ дэлхийн зах зээлд буурсан, төгрөгийн ханшаар дамжин хэрэглээний зарим бүтээгдэхүүний импортод тохиргоо хийгдэж байгаа зэрэг нь голчлон нөлөөлсөн байна.
 
Албаныхны зүгээс гадаад худалдаа цаашид ч гэсэн ашигтай гарна гэсэн хүлээлттэй байгаа аж. 2015 оны 1 дүгээр сарын  урьдчилсан мэдээгээр худалдаа 225 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 442 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм. Худалдааны тэнцэл ашигтай гарах нь гадаад валютын орох урсгал, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн идэвхижил, өсөлтөд эерэгээр нөлөөлдөг билээ.


 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Муу 2015-02-08 23:50:46
    Амьдралын түвшин доройтоод, худалдан авах чадваргүй болсныг л илтгэж байна даа
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-02-07 03:02:43
    Neg ih gavaya baiguulsan yum shig bichih yumaa.Uls ni import hiih balyut baihgyi yum chini gadaad hudaldaa ashigtai garch l taaraa shuu dee MALNUUDAAA
    108.255.1.92
    Мэдэгдсэн Хариулах