Өнөөдөр сондгой тоогоор төгссөн авто машин хөдөлгөөнд оролцохгүй
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг учраас Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.

Энэ захирамжид замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагт 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийгдэхээр заажээ.

Тэгэхээр өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд орохгүй юм байна. Харин маргааш буюу ням гаригт тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.