Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор автомашины Улсын дугаарын тэгш сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.

Хэрэв авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол хоёрдугаар 14-ний бямба гарагт 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийгдэхээр болсон

Иймд таны автомашины улсын дугаарлалт тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.