Хувийн эмнэлгийн эмч нар Улсынхтай адил тэтгэмж авахыг хүсэв

Өнөөдрийн байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарт 1000 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарын ачааны багагүй хэсгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн эмнэлэгүүдийн төлөөлөл салбарын сайддаа тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж, шийдвэрлэх гарц замыг хамтдаа эрэлхийллээ.

Улсын эмнэлэгт насаараа ажиллаад тэтгэвэрт гарч байгаа эмч эмнэлгийн ажилчид 36 сарын цалингийн тэтгэмж авдаг, гэтэл хувийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байгаа эмч эмнэлгийн ажилтнууд энэ тэтгэмжийг авах боломжгүй байдаг. Тиймээс эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 -р заалтыг өөрчлөж адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч ажилчидаа төрийн, хувийн гэлтгүй тэтгэмжинд хамруулах боломжийг нээж өгөхийг салбарын сайдаасаа хүсч байлаа.

Түүнчлэн сургуулиа төгсөөд шууд хувийн хэвшилд ажилласан эмч нар Эрүүл мэндийн сайдын 68-р тушаалаар мэргэжил дээшлүүлэх боломжгүй болоод байгааг шинэ сайд эргэн харж энэхүү журманд өөрчлөлт оруулж, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг хэлж байсан юм.

Энэ мэт хувийн эмнэлэгүүдэд тулгамдаж байгаа олон асуудлыг салбарыхаа хэмжээнд хамтдаа шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжилж салбарын сайд ч салбарынхаа хүрээнд цаашлаад Засгийн газар УИХ-д асуудлыг хүргүүлэн хувийн хэвшлийхэнтэйгээ хамтран ажиллахаа уламжиллаа.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $$$ 2015-02-10 11:40:33
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    122.201.22.17
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-09 00:20:19
    ulsiin emnelegee yay gej bhad , mongol hynii ner deer gadaadiin ezentei huviin emneleg bgaa
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах
  • ccc 2015-02-08 22:39:54
    odoogiin huviin emhelgiin ihenh ni ulziin umch, end tendehiin tusul, buynii baiguullaguudiin hurungu deer bii bolson,gadnaas orj mongold gej orj irsen onshilg...
    67.172.144.2
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн ард 2015-02-08 13:13:30
    хувийн эмнэлэг төлбөр өндөр,зарим нэгэнд нь буян болж байгаа ч ихэнх нь хүний өвчин зовлонгоор тоглож байгаа.
    182.160.44.150
    Мэдэгдсэн Хариулах
  • rfgr 2015-02-08 12:13:53
    hubiin emenelgt yaraltai hynalt heregtei bna. huuliin baiguullaga yam 2 sain hynalt tabij ajlaachee undur tulbur abdag murdluu hvn ih alj bna shvv...emchilge mu...
    122.254.119.47
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-02-08 09:54:59
    DAVAR TEGEJ IH HUSEED BAIGAAN BOL TULBURGUI BOLOHGUI YU TEGEED TER TETGEMJEE AVNA BIZ
    103.229.120.132
    Мэдэгдсэн Хариулах