Тэтгэврийн зээлийн хүүнд дарлуулсан ахмадууд бухимдалтай байна
Монгол улс төрөөсөө эхлээд иргэдээ хүртэл өрийн дарамтад орж нийгэм бүхлээрээ эдийн засгийн хямралд өртөж байна гэж зарим эдийн засагчид үзэж байна. Тиймээс өрийн дарамтыг нимгэлэх бодлого зохицуулалт шаардлагатай гэдгийг хэллээ. Ингэхдээ юуны өмнө тэтгэврийн зээлийг бууруулах аргаар нийгмийн эмзэг давхаргыг хамгаалах хэрэгтэй гэж байна.

Өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 86,2 хувь нь буюу 200 мянга орчим өндөр настан тэтгэврийн зээлтэй байна. Тэд жилийн 18 хувийн хүү төлж байгаа юм. Сард  5,3 тэрбум, харин жилд 63,9 тэрбум  төгрөгийн хүү төлж байгаа нь  ахмадуудад хүндэдсэн ачаа болж байна. Ахмадууд зээл авснаасаа хойш олон сараар орлогогүй болж дээр нь эдийн засгийн хүндрэлд хамгийн түрүүнд өртөж байна. Тиймээс тэтгэврийн зээлийн  хүүг бууруулах шаардлагыг ахмадуудын төлөөлөл өнгөрсөн пүрэв гарагт тавьсан юм. Тэд тусгаар “Эрх чөлөөний талбай”-д жагсаал хийж Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн.

Жагсаалын үеэр ахмадууд “Арилжааны банкуудын гол ашиг орлого нь ахмадууд бидний тэтгэврийн зээлийн хүү болж байна.Одоо сар шинийн баяр дөхсөн болохоор  биднийг банкин дээр очингуут л зээл авах уу, та зээл авахгүй юм уу гээд л байгаа. Энэ чинь бид зээл авах нь банкуудад ашигтай байгаа хэрэг шүү дээ. Гэтэл  бид  ганц баяраар зээл аваад өндөр хүү төлж хэдэн сараар хоосон явахыг хүсэхгүй байна” гэсэн юм.

Ийнхүү зээлийн хүүд дарлуулан тарчигхан амьдарч байгаа ахмадуудын дээрх саналыг эдийн засагчид дэмжиж байна. Тэдний тооцоолсноор нийгмийн даатгалын сангаас арилжааны банкинд хадгалуулсан хуримтлалыг банкууд 10,7 хувийн хүүтэй хадгалдаг. Харин банк буцаагаад ахмадуудад 18 хувийн хүүтэй зээл олгож 7,3 хувийн цэвэр ашиг олж байна. Тэгэхлээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэлээ.

Тэтгэврийн зээлийн хүүг 0,3-0,5 пунктээр бууруулах тооцоог хийгээд байна. Ингэснээр нэг ахмадын зээлээс 100-180 мянган төгрөг хэмнэгдэнэ гэж үзлээ. Энэ нь ахмадуудын тэтгэврийг 5-9 хувиар нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц бодит хэмнэлт гэж үзэж байна.

Түүнчлэн жагсаалд оролцсон ахмадууд тэтгэврийн дээд доод хязгаарыг нарийн тооцож ойртуулж өгөхийг хүсэж байсан. Тодруулбал бага, залуу насандаа улс эх орондоо  ажил хөдөлмөрөө зориулж байсан хүмүүсийг олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар тэтгэвэрт эрт гаргаж хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоож өгсөн нь өнөөдөр амьдралд нь хүрэлцэхгүй тун хэцүү байгааг хэлж байлаа. Харин тэтгэврийн дээд хэмжээг тогтоолгосон хүмүүсийн хувьд тэднээс хэд дахин илүү байгаа нь асуудал болж байгаа аж. Учир нь Засгийн газраас  цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдүүлэхэд доод түвшний тэтгэвэр авагчдад төдийлөн мэдэгддэггүй бол дээд хэмжээгээр тэтгэвэр авагчдын мөнгө улам нэмэгддэг тухай ахмадууд учирлаж байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-02-21 09:04:30
    arai l ondor baigaa umaa .zoljargal guai ene huug buuruulj ogch tuslaach hoit nasand chini buan boloh baqih daa
    175.209.120.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-10 23:40:53
    Цэцэрлэг сургууль дутуу байхад өндөр настангууд үр хүүхдийнхээ ач зээг гэрт нь очиж харах сургуульд хүргэж өгөх авах гээд ахмадууд их явж байгааг анзаар улс төр...
    122.201.24.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ахмад  2015-02-09 15:04:52
    ахмдууд минь хөнжлиинхөө хирээр хөлөө жиилдээ.ганц тэнэг баяраас болж хэдэн сар идэх хоолоо нэг өлөр баас болгоод яах вэ дээ
    203.194.114.114
    Мэдэгдсэн Хариулах
  • $$$ 2015-02-09 14:01:19
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    122.201.22.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Өндөр тэтгэвэр авагч 2015-02-09 07:01:31
    Өндөр тэтгэвэрийн хэмжээг бага тэтгэвэрт ойртуулана гэж юу гэсэн үг вэ.Би улсад сар бүр 600 мянгаад төгоөгийн татвар төлж байгаад гайгүй тэтгэвэр авч байна.
    180.235.187.149
    Мэдэгдсэн Хариулах
  • сонин 2015-02-09 04:27:07
    Таниас нэг хүн гуйж гуйж, шаналгаж байгаад зээл авчихаад, дараа нь төлөхгүйн тулд жагсвал та яах уу?
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах