Ой мод тоолоход улсын төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулна
Байгаль орчны салбар дахь шинэчлэлийн нэг “Олон зорилтод ойн тооллого”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтэнд БОНХ-ийн Сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Гантулга нар оролцов.
 

Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын 3 баг ажиллахаар бэлэн болоод байна. Багууд өнөөдөр пургон автомашинаа хүлээн авч нэг жилийн дотор амжуулах ажлаа эхлүүллээ. Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5,7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх болсон бол улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулах юм. Тэд Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбайг байгуулж хэмжилт судалгааны ажлыг гүйцэнэ.
 

Монгол Улс 1956 онд анхы ойн тооллого хийж байжээ. Тухайн үед аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоо гээд бүхий л салбаруудыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах шаардлага тулгарч байв. Үүний тулд ойн аж ахуйг хөгжүүлэх, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг зөв байршуулах, эн тэргүүнд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан гэдэг. Харин энэ удаагийн олон зорилтод ойн тооллогын ажил  ойн насжилт, өсөлт зэргээс гадна хичнээн тонн хүлэмжийн хийг шингээдэг болон ялгаруулж буй хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих юм. Энэ хэмжээг тодорхойлж мэдсэнээр Киотогийн протоколын оролцогч орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, цаашид хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээрээ төлбөр  авах боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2014-05-27 00:34:02
    ТҮЙ, ЭДЭНД ХИЙХ АЖИЛ ЁСТОЙ АЛГА ДАА. ОЙ МОДОО ХАМГААЛАХ ТУХАЙД УХААНАА УРАЛДУУЛАХГҮЙ, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХЯЛХ ХҮҮХДИЙН СЭВЛЭГ, ЭСВЭЛ ӨТӨЛ НАСТНЫ ХАЛЗАН ТОЛГОЙН ХЭДЭН ШИНГЭН ҮС ШИГ БОЛСОН, ХОРХОЙ ШАВЬЖИД ИДЭГДСЭН, ТҮЙМЭРТ ХУЙХЛАГДСАН ХЭДЭН ЭРЭМДЭГ МОДНЫ ЮУГИЙ Т
  • zoloo 2014-05-26 19:48:32
    Ene teneg avgai odoo terbum togrog zarj mod toolo yum genee hen ochij tooloh bol arai ch dee oor hiih ajil alga gej uu.Uls oron hyamrald orchihood ard tumen turj uheh deeree hurchiheed baihad mod toolood yavah gej uu. Zugeer l mongoo jyaj ideh argaa oloh
  • zoloo 2014-05-26 19:48:32
    Ene teneg avgai odoo terbum togrog zarj mod toolo yum genee hen ochij tooloh bol arai ch dee oor hiih ajil alga gej uu.Uls oron hyamrald orchihood ard tumen turj uheh deeree hurchiheed baihad mod toolood yavah gej uu. Zugeer l mongoo jyaj ideh argaa oloh
  • tomchuudad padgvi 2014-05-26 13:48:16
    uu za za oin mod toolno ch gehshig, zveer neg heden hvnii mung ideh l argasht bas, hymaraad b,a gsen manaih chin harin bayn bgan bishvv, tegsen dor bol ter tsuljud bga bvs nutguuddaa, oi mod, bulag shand, gol murnuu hamgaalsn ajlaa hiiwel deersen ideh mur
  • зочин 2014-05-26 13:13:27
    эдийн засгийн хямрал болж "бүсээ чангалж" байгаа гэсэн гэтл нэг тэр бум төгрөгөөр гар угаах гэж аргаа барьж явах юм даа энэ хөөрхий амьтан? тоолох ямар ч шаардлагагүй, хари нохойн хоолоор амь зогоож буй хүмүүст тусламж үзүүлэх гэж оролдооч тэгээд нэр цэвэ
  • зочин 2014-05-26 13:11:24
    нэг тэр бум төгрөг үрж тоолж яах юм? хийх юм олдохгүй болжээ дээ? балай юм хийж явдаг нөхөд хожим яаж насаа барах юм болдоо ??? тэр тоолсон мод гэгч ажлаа л үргэлжлүүлэх үү?
  • Bayar 2014-05-26 12:01:23
    Modnii hulgaichid, gal tuimrees hamgaalj chadahgui baij toolj yah geev. Mod tooloh nereer tooloh mongotei boloh gee yu muusain Luivarchin, hulgaichidaa. 1 ch bolson ajiliin bair shineer bii bolgoj ajilgui yadarsan irgediin ajiltai, orlogotoi bolgohoo bodo