“Алтай констракшн”-ийн барилга дээрээс унаж амиа алдсан залуу зориулалтын хувцас хэрэглэлгүй байжээ
“Алтай констракшн” компанийн барьж буй барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан.Тодруулбал энэ сарын 8-ны өдрийн 13:50 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн, Б унаж, амь насаа алдсан байна.

Талийгаач Б нь тус барилгад ажиллаж байсан бөгөөд есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Түүний унаж амиа алдах болсон шалтгаан нь  лифтний ган татлага тасарсанаас болжээ.

Тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хүний амь нас хохирсон уг барилгын осол цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. Харин мэргэжлийн хяналтын байгууллагынхан осол гарсан барилга дээр очиж, ажиллахад хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

Тодруулбал,  Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь заалт болох барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх,

-“Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-нд заасан  Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, захиалагч, гүйцэтгэгч “Алтай констракшн” ХХК, иргэнтэй "Саруул хотхон” хорооллын В4 блокын дотор өрлөгийн ажил хийх тухай” гэрээ байгуулж, барилгын ажил хийсэн байсан,

-Түүнчлэн журмын есдүгээр зүйлийн 9.2.5 дахь заалт болох гэрэлтүүлэггүй газар ажил гүйцэтгэхийг хориглоно, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн ил залгай газар буюу халаалтгүй байранд ажиллагсадын ажлын байрны агаарын температур 10 градусаас доош болсон үед дулаацах байраар хангаж өгнө. Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар болох хүйтний улиралд гадаа ажиллаж байгаа ажилтан нь хоёр цаг тутамд 5-10 минутын завсарлагатайгаар дулаацаж ажлаа явуулах шаардлагатай. Ажиллагсад нь хүйтний улирлын хувцсаа өмссөн байвал зохино зэргийг зөрчиж, ажилтныг гадна агаарын температур 10 градусаас доош үед халаалтгүй ажлын байранд ажлын нөхцөлд тохирсон дулаан хувцас, толгойн хамгаалах хэрэгсэлгүй ажиллуулсан байсан. Өөрөөр хэлбэл, нас барсан хүн дулаан хувцасгүй байсан гэсэн үг.

-Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтанг ажиллуулсан, өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадлагаа, бичиг баримт, лифтний хонгилд байрлуулсан өргүүрийн угсралтын зураг, ашиглалтын паспорт, холбогдох бичиг баримтууд байгаагүй. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгах хүртэл  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуульч 2015-02-11 07:32:32
    Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл Ахуйн тухай хууль 27,1 - Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг Ажил олгогч, Байгууллагын эзэн хариуцна.
  • boogii 2015-02-11 06:22:08
    altai kons-shin hariutslagaguigees iim hereg garsan bna shuu dee. taliigaach -n baga huuhedtei gesen. ehner huuhduud ni yana da. emgenel ilerhiilie