А.Чингүн: Найруулагч маань “Норовын намтар”-ыг Чингүнд зориулж бичсэн шүү” гэж хэлж байсан
“Норовын намтар”, энэхүү зохиолыг уншаагүй, мэдэхгүй хүүхэд, томчуул гэж байхгүй. Тэгвэл энэхүү зохиолыг орчин цагийн хэлбэрт  хөрвүүлэн УДЭТ-ын уран бүтээлчид жүжиг болгон тавьсан бөгөөд Норов хэмээх дэггүй, сахилгагүй хүүгийн дүрд тус тестрын жүжигчин А.Чингүн тоглосон юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Гэгээн муза наамдмаас хүүхдийн жүжгийн төрөлд энэхүү дүрээрээ шилдэг эрэгтэй жүжичгний шагнал хүртсэн билээ.  
Түүнтэй уран бүтээлийн яриа дэлгэж суухад, сэргэлэн, инээмтгий хүн гэдэг нь үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байлаа. Ингээд УДЭТ-ын залуу жүжигчин А.Чингүнтэй ярилцсанаа хүргэе.

-Үзэгчид таныг “Норовын намтар” жүжгийн гол дүрийг бүтээсэн гэдгээр нь андахгүй. Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-Би 2010 нд Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчнээр ажилд орохын тулд олон уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, бас өрсөлдөж, тэнцэж орсон. Энэ хугацаанд жүжигчнээр бэлтгэгдэж, маш олон шалгуурыг давсны эцэст одоогоос нэг жил зургаан сарын өмнө жинхэлж, жинхэнэУДЭТ-ын жүжигчин болсон.
Энэ хугацаанд жүжигчнээс гадна маркетенгийн албанд ажиллаж ч үзлээ. Одоо ч ажиллаж байна. Угаасаа жүжигчин гэдэг бол универсиальный мэргэжилтэй байдаг.
Миний хувьд СУИС-ийг Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлаган дор жүжигчин-найруулагч гэсэн хос морьтэй мэргэжлээр төгссөн. Энэ бол хүн болгоны төгсөөд байдаггүй мэргэжил гэж боддог.

-Тэгэхээр УДЭТ-т ороод багагүй хугацааг үджээ. Энэ хугацаанд хичнээн уран бүтээл дээр ажиллав?
-Энэ хугацаанд “Тэнгэрийн хүү” болон бусад олон сайхан жүжигт туслах найруулагчаар ажиллаж байлаа. Мөн пиар менежерээр ажиллаж байлаа. Хамгийн сүүлд гэвэл 2014 оны шинэ уран бүтээл болох “Норовын намтар”-т гол дүрд тоглосон.

-Монголд анх удаа тавигдсан “Норовын намтар”  жүжигт анхных нь нүүр царай болж, дүр бүтээнэ том завшаан. Энэхүү жижигт тоглоход шалгуур өндөр байсан байлгүй?


-“Норовын намтар” жүжиг тоглогдохоос өмнө, бүр энэ төсөл хэрэгжихээс өмнө буюу 2012 онд энэ төслийн санаачилга нь анх гараад байсан үе л дээ. Санаачилгыг  СТА Түвшин найруулагч анх гаргасан юм. Тэр үед найруулагч маань “Энэ Норов бол чи. Орчин цагийн Норов ямар байж болох вэ энэ талаар сайн бодоорой” гэж хэлсэн.
1957 онд энэ зохиолыг Содномдорж гуай анх бичсэн шүү дээ. Одоог хүртэл хүүхэд багачуудын хичээлийнх нь программд байдаг, сургамжит зохиол. Үүнийг орчин цагийн хөрсөнд буулгаж, ямар байдлаар хүргэх вэ гэдэг хамгийн чухал байсан. Бүх зүйл нь интернэттэй холбогдчихсон өнөө цагт яг ямар байдлаар хүүхдүүдэд хүргэвэл тэдэнд илүү сургамжтай, өгөөжтэй байх вэ гэдэг талаар бодож эхэлсэн.  Одоо бага насны хүүхдүүд хүртэл гар утсаар чөлөөтэй тоглож,  гүүгл, юутүбээр хүссэн зүйлээ хайгаад үзэж байна. Эцэг эхчүүд жаахан хүүхдээ саатуулхын тулд тоглоом, зураг бус гар утас өгч байна. Ингээд олон сөрөг үр нөлөө нийгэмд байгаа учир “энэ Норовын дүрийг чи амилуул” гээд тушаахын зэрэгцээ санал тавьсан.
Түвшин найруулагч маань ингээд орчин цагийн Норовыг хайгаад эхэлсэн л дээ.

-Тэгэхээр та багадаа ямар хүүхэд байв. Та ч гэсэн орчин цагийн хүүхдүүдийн нэг шүү дээ?
-Би ч гэсэн цэцэлэгт байхаасаа эхлээд өөрийн намтраа эргэн бодохоор Норовын намтартай төстэй байдаг л даа. Нэгдүгээр ангиасаа эхлээд л титерсээр эхлээд л хоёрдугаар ангидаа хятад компьютер, гуравдугаар ангидаа сега, дөрөвдүгээр ангидаа сони гэх зэргээр тоглодог болсон. Сүүлд нь  компьютер  эзэмшиж сурлаа. Энэ бол орчин цагийн хүүхдүүд юуунаас үлдгэр авч, хүмүүжиж байгаагийн тод жишээ л дээ.
Харин хөгжилтэй, хөгтэй явдлаасаа дурьдвал, бага байхдаа ангийнхаа хүүхдийн үсийг хайчилчихаад багшдаа тоосоо гөвтөл зодуулж байлаа. Бас ээж маань эмч хүн л дээ. Актны цаас хулгайлаад л ангийнхандаа болон өөртөө хуурамчаар акт бичиж л байлаа.
Миний зан төлөв ч гэсэн энэ Норовын намтартай ер нь төстэй байсан. Үүнийг олж харсан найруулагч маань энэ жүжгийг тавихаар эрс шйдсэн гэхэд болно.


-Тэгэхээр энэ жүжгийн дүр угаасаа чамд зориулагдсан дүр гэж хэлж болохоор юм биш үү?
-Найруулагч маань “би энэ жүжгийг орчин цагийн жүжиг болгон хөрвүүлж бичихдээ А.Чингүнд зориулж бичсэн” гэж хэлж байсан. Хамгийн гол нь энэ зохиолоор хүүхдийн хүсэл зориг дээр тулгуурлан ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн сургамжийг хүргэсэн.

-Та энэ дүрээрээ  Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг  “Гэгээн муза” наамдаас шилдэг эрэгтэйн дүрийн шагналыг хүртсэн. Тэр сайхан мөчөөсөө хуваалцвал?
- “Гэгээн муза” наадам анхлан зохион байгуулагдсанаас хойш 11 дэх жилтэйгээ золголоо. Энэ удаагийн наадмын цар хүрээ өргөн болж, Монгол улсаасаа хальж, олон улсын шинжтэй болсон. Үүнээс гадна улсын болон хувийн, улаанбаатар болон хөдөө орон нутгийн 10 гаруй  театрын уран бүтээлчид ирж оролцож, бүтээл туурвилаа өрсөлдүүллээ.
Хүүхдийн жижгийн төрөлд 7-8 жүжиг оролцсоноос шилдэг эрэгтэй дүрийн төлөө гурван жүжигчний нэр дэвшсэн.  Үүнээс миний бие шалгарч, “Гэгээн муза” шагналыг авсан. Энэ шагнал миний хувьд маш их урам зориг байв. Миний эр зоригийг ирлэж, цаашид шинэ уран бүтээл туурвихад хөшүүрэг болсон.
 Шагнал авах мөч маш хүнд байсан. Учир нь надад итгэл тавьсан хүн маш олон  байсан.  Хүн бүхэн л “чи авах байх аа” л гээд байсан. Тэгээд шагналын эзэнг тодруулах мөч ойртох тусам түгшүүртэй санагдаж “Хэрвээ би энэ шагналыг авахгүй бол яах вэ” гэсэн бодол төрж байсан.
Ингээд би өөрөөсөө “хэрэв би энэ шагналыг авахгүй байсан бол яах вэ” хэмээн өөрөөсөө асуулаа л даа. Тэгсэн манай театрын жижүүр, уран бүтээл хамтран туурвисан уран бүтээлчид,өрсөлдөгч жүжгийн уран бүтээлчид, хүртэл “энэ шагналыг та авна аа” гээд хэлчихсэн. Найруулагч маань хүртэл та “За, Норов гуай “Гэгээн муза”-гүй бол битгий ирээрэй. Чамд дүр өгөхгүй шүү” гэж тоглоом шоглоомоор хүртэл хэлж байсан нь бодогдсон.  Тэгээд л “энэ шагналыг би авахгүй бол шороотойгоо хутгалдаад, онигоо болно доо” гэж бодогдоод л түгшиж байсан. Тэгэхээр “би хэдхэн хүний дотор онигоо болох бус Монгол ул даяар онигоо болно шүү дээ” гэж бодсон.
Гэхдээ миний нэрийг дуудаад л яг тайзан дээр гарахад хэлэндээ гэж бодож, хэлэх зүгээ бэлдсэн байсан. Гэсэн болов чиг мартчихсан. Доторх айдсаа л хүмүүстэй хуваалцсан даа.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сая манай долоон уран бүтээлч, долоон өөр найруулагчийн долоон өөр үзэл бодол, долон өөр шийдэл долоон өөр амьдрал гээд төслйн хүрээнд  Мөрдорж багшийн маань “Хэрээт төгөл” гэдэг сайхан жүжиг тавигдсан байсан . Энэ жүжигт би Камаяв гэдэг хүний дүр бүтээсэн. Энэ дүр маань бас л сэргэлэн, хөлдүү, баян эмэгтэй нууц  амрагийн дүр юм. Энэ жүжиг өмнө нь таван удаа нээлтээ хийгээд хаагдсан. Одоо удахгүй дахин тавигдана. Мөн ар араасаа манай театрын уран бүтээлүүд гарна даа.


-Та их сэргэлэн цовоо хошин наргианч хүн шиг санагдлаа. Танд хошин урлагтхүч үзье гэсэн бодол байсан уу?
-Яг үнэнийг хэлэхэд би найруулагчаар бэлтгэгдсэн л дээ. Дөрвөн жил СУИС-д сураад Төв аймгийн монгол туургатан “театраас найруулагчаар  ажиллах санал ирсэн. Гэвч би унаган хотын хүүхэд юм болохоороо тэнд гурван сар ажиллаад хотдоо ирсэн.
2009 онд их сургуулиа төгсөөд л УДЭТ-т ажилд орсон.

-Драмын театрт орох шалгуур өндөр гэдэг юм билээ?
-Анх 7, 8-уулаа шалгуулж, жүжигчин Хулан бид хоёр тэнцэж орж байсан. Гэхдээ Хулан дараа нь өөрийн хүслээр гарч, “Хувьсал” продакшны жүжигчин болсон.  

-“Норовын намтар” жүжиг хөдлөө орон нутагт тоглогдох уу. Нэг ёсондоо тэнд хүлээлт үүсчихсэн байна л даа?
-Орон нутагт тоглоно гэдэг хэуүү л дээ. Энэ жүжиг маань маш өргөн бүрэлдэхүүнтэй .
Театрын 30 гаруй уран бүтээлч бүгдээрээ оролцсон. Жүжигчдээс гадна дуучид хүртэл оролцсон. “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайхан, дуучин Нара, “Ванкуйш”, “Увертура”, “Энимоне” зэрэг хамтлдагаас гадна бусад страдын болон дуурийн  залуу дуучид оролцсон. Тиймээс хүн хүч, хөрөнгө мөнгөнөөс эхлээд асуудалтай л даа. Гэхдээ энэ жүжгийн хөрөнгийг төслийн хүрээнд  ССАЖЯ-аас санхүүжүүлсэн байгаа.
Энэ жүжгийн төслимйн гол зорилго нь хүүхдүүдийн ххайртай Монгол баатрыг бий болгох зоилготой байсан.  Энэ хүрээнд “Таван богд” групптэй хамтран “Мэдлэгтэй дэвтэр”-ийн хамт олонтой хамтран дэвтэрний хавтсан дээр нь “Норов”-ын тухай комикс маягаар хүүхдүүдэд хүргэдэг болсон. Мөн дээрэс нь “Pro sounds” студийн Нацгаа  “Хас медиа”-гийн Сүхээ болон бүх оролцсон хүмүүстаа баярлалаа гэж хэлье.

-Танд тоглохыг хүсдэг жүжгийн дүр байдаг л биз дээ?
-Энэ асуултад хариуцлах их хэцүү. Хамаагүй хариулж болдоггүй юм. Ер нь найруулагчаас өгсөн бүр дүрээ л сайн бүтээхийг зоридог доо.

-Хамгийн сүүлийн асуулт. Найз бүсгүйтэй юу?
-Найз бүсгүй байхгүй. Ганц биеэрээ л явж байна даа. 

Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chi shuu 2014-06-04 05:03:39
    ulam erch xuchdee bgaarai, chi shuuu
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Moogii 2014-06-01 15:00:28
    Mash sain baina ulam ih amjilt husiye. Erch huchtei sergelen hiimoritoi chadvartai aviyastai sain uran buteelch bolnoo.
    96.255.23.39
    Мэдэгдсэн Хариулах