“Цахим үйлчилгээний хөлсний шимтгэлийн тухай” тогтоолийг батлаллаа
Монгол улсын засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Цахим үйлчилгээний хөлсний шимтгэлийн тухай” тогтоолийг батлаллаа.

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, авилгал хүнд сурталгүй хүргэхийн тулд төрийн үйлчилгээний нэгдсэн вэб портал хөгжүүлэж, иргэдийг мэдээллээр хангах зорилгоор “Төрийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г Улаанбаатар хотын иргэд, ААН, байгууллгын 141 үйлчилгээ 5049 иргэнийг хамруулсан хийсэн. Төрийн 25 байгууллгын 167 үйлчилгээнээс хамгийн их хандалттай, хамгийн бага сэтгэл ханамжийн үнэлгээтэй 40 үйлчилгээг эрэмблэн тодорхойлж нийт 25 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд бэлэн болоод байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын моделиуд хөгжүүлэх” төслийн хүрээнд дараах дөрвөн байгууллагын 25 үйлчилгээг хагас болон бүрэн автоматжуулсан. Үүнд:

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв

1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах,
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх солих,
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавланаа харах,
4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн эрх сэргээх,
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох,
6. Гадаадын иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар

1. Рашаан сувилалд сувилуулсан зардлын 50 хувийг буцаан олгох,
2. Жирэмсэн эхэд мөнгөн тэтгэмж тогтоох,
3. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд халамжийн тэтгэвэр тогтоох,
4. Ахмад настны халамжийн тэтгэвэр тогтоох,
5. Протез худалдан авсан дотоодод хийлгэсэн зардлын нөхөн олговор,
6. Тэжээгчээ алдсан иргэнд халамжийн тэтгэмж тогтоох,

Нийгмийн даатгалын ерөнхий газар

1. Өндөр настны тэтгэвэр тогтоох,
2. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олгох,
3. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж нийгмийн даатгалын дэвтэр олгох,
4. Эрүүл мэндийн даатгалд хамруулж, эрүүл мэндийн гэрчилгээ олгох,
5. Эрүүл мэндийн даатгалаас авсан хөнгөлөлт хянах, баталгаажуулах,
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл хянах, баталгаажуулах,
7. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан мэдээ баталгаажуулах.

Зам, тээврийн яам

1. Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох
2. Явуулын дугаар олгох,
3. Авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
4. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох,
5. Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа авах,
6. Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний түүх.

Төслийн хүрээнд цахим гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-өөр дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд үйл ажиллагааны зардал буюу үйлчилгээ үзүүлсэн хөлсийг тооцон ҮЦГТ болон карт гаргагч банкинд олгох шаардлага гарсан.

“Цахим үйлчилгээний хөлсний шимтгэлийн тухай” тогтоол батлагдсанаар үйлчлэгч байгууллага нь үйлчилгээний төлбөр дээр нэмж үйлчлүүлэгчээс шимтгэл авахгүй зарчим хэрэгжиж эхлэх юм. Үүний дагуу төрийн цахим үйлчилгээний амжилттай дамжуулсан гүйлгээ тус бүрээс 1% (нэг хувийн) шитгэлийг төрийн үйлчилгээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас авч ҮЦГТ болон карт гаргагч банкинд төлөхөөр тохиролцлоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.