3, 8-аар төгссөн бол гуравдугаар  сард татвараа төлнө
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид  “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”  баталжээ.  Уг журмаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах бөгөөд  авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураах  нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулах  юм.
 

      Уг журамд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн  оронгийн тоогоор:

            -1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

            -2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

            -3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

            -4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

         -5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдан  тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан  зохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заажээ.

       Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэйг  заасан байна.

        Тээврийн хэрэгсэл эзэмшигч  тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулах болохыг  Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-11 06:13:08
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.169
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-11 03:25:28
    1 sard ungursun ni odoo tegeed yaah uym be? ene juram hediinees uilchilj ehlee ve?
    103.9.90.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Захирал 2015-02-11 03:12:45
    бїх насаараа нар їзэхгїй орон сууцийг баригдсан ба шинээр барих байруудад нямд їнээр зарна
    122.201.31.176
    Мэдэгдсэн Хариулах
  • driver 2015-02-11 03:09:24
    bi ch ene jil hotsorson bna daraa jil tolohoos
    202.21.117.226
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-02-11 03:08:58
    pisda nar awah ymanda sain shv tsagaan sariin daraa buh humuus hymraltai bgaag bodoltsohq de
    202.21.113.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2015-02-11 03:05:23
    Yuma avha bolhor ynen shuurhai arga hemjee avna shuu.
    103.229.123.147
    Мэдэгдсэн Хариулах