Нийтийн байранд гарсан галыг унтраажээ
Өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн ес, зөрчлийн хоёр, аврах ажиллагааны дөрвөн дуудлагыг хүлээн авч харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Аврах гал унтраах ангийн бүрэлдэхүүн  шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Тухайлбал,  Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраажээ.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжинд  нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход иргэн Б-ийн 7х15 метрийн хэмжээтэй нийтийн байрны 3х3 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг унтраасан байна.
Мөн дүүргийн дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжинд Мини маркет дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход 8х15 метрийн хэмжээтэй Баяннуур хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол уяачдын 3/4 дугаар гудамжинд өвс шатаад байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 65 дугаар ангийн тасгийг очиход “Бурхан халдун” ХХК-ний 0.2 га газарт өтөг бууц шатаж байсныг унтраажээ.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг  очиход 14х40 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байсныг унтраасан ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.