Арьс ширний боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ
Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрийн салбарт том, жижиг нийлсэн 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 178 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.Жилд бод, бог малын нийт 10,3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25,8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулдаг.

Үлдсэн 74,2 хувь нь түүхий болон анхан шатны боловруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогдож байна. Тиймээс Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Багануур дүүрэгт байгуулагдах үйлдвэр технологийн паркд “Арьс ширний үйлдвэрийн цогцолбор”-ыг байгуулах чиглэлээр судалгаа хийх хамтран ажиллахаар өнгөрсөн гуравдугаар сард ҮХААЯ-ны холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллаж байсан билээ.

Энэхүү цогцолборыг бий болгосноор 7000-12000 хүний ажлын байр шинээр бий болж, түүнийг дагасан 35,000 хүний төвлөрөл бий болж дүүргийн эдийн засаг өнөөгийн төвшнөөс 9 дахин нэмэгдэх тооцоотой байгаа юм. “Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулахдаа өндөр технологи ашиглан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ оноос эхлэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэн 2016 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.