УИХ-ын гишүүд бага боловсролын шинэчлэлийг дэмжив
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан нар бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг туршиж байгаа лаборатори сургуулиудаар зочиллоо. Ирэх намар үндэсний хэмжээнд хэрэгжих бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд жил гаруй хугацаанд туршиж байгаа юм. Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хамгийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Тиймээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд сургалтын арга барил, заах арга, үнэлгээ, хичээлийн явц хэрхэн өөрчлөгдөж байгааг УИХ-ын гишүүд нүдээр үзэх нь зүйтэй гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн 12, Баянгол дүүргийн 28, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн бага ангийн хичээлтэй танилцсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ёс суртахууны хичээлд суулаа. Энэ хичээл үнэхээр чухал. Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлж, хүмүүжүүлэх, Монгол ёс заншлаа дээдлэх сэтгэхүй суулгаж өгсөн маш их хэрэгтэй хичээл юм” гэсэн бол 28-р сургуульд ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол хэлний хичээлийг ингэж бусад хичээлүүдтэй уялдуулж зааж байгаа нь тун зөв. Нэг өдрийн хичээл бүр дээр өөр өөр сэдэв үзсэн хүүхдээс илүү нэг сэдвийнхээ дагуу бүх хичээлээ үзсэн хүүхэд илүү сайн ойлгоно гэдгийг харж, зөв алхам хийжээ. Хичээл үнэхээр сонирхолтой, сайхан ордог болсон байна” хэмээн онцолсон юм. Ингэж сургалтын хөтөлбөр, багшийн заах арга, сурах бичгүүдийг жилийн хугацаанд туршиж байгаа нь түүхэнд анх удаа юм байна. Ирэх намраас сургууль бүрийн бага анги шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулна. Яваандаа улсын ба хувийн сургуулийн хооронд сургалтын чанарын ялгаа гарахгүй гэдгийг боловсролын яамныхан хэлж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2014-06-11 00:30:13
    Хүүхдийн тоог улсын 30 хувийнх 20 гэж бүр хуулиндаа зааж өгөх хэрэгтэй тэгсэн цагт хүүхдийг хөгжүүлэх талаар ярих нь зөв гэж боддог цалингаа нэмэхгүй бол сургуулийн хүүхэд 5 цууз авч идэж байхад багш нь 2 бууз авч идэж байгаа шүү сургуулийн хоолны газар о
    202.21.106.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-05 11:46:53
    Багшийн цалин бага байгаа ийм үед сургалт сайжирна гэдэг худлаа шүү ядаж л 1,2 сая болгохгүй бол бүтэхгүй ээ өөрийгөө цалингаараа хувцаслаж чадахгүй өлөн зэлмүүн багшид хүүхдээ даатгаж байгаадаа харамсаж багйаа ээж аав олон л бга даа цалингаа нэмээчээ сай
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • ээни 2014-05-28 06:56:09
    нэг багшид ногдох ажлын ачааллыг бууруулах хэрэгтэй байна 40 -50 хүүхэдтэй ажиллаж байгаа багшийг бодсон ч хүүхдээ бодсон ч тэр 15-20 хүүхдэд 1 багш бол боломжтой л зүйл .
    183.177.98.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-05-28 03:39:02
    Mongold Cain cyrgyyli xeregtei bn darga naraa Oroc 3 shig cyrgyyli daxuad xeregtei bn
    112.72.8.130
    Мэдэгдсэн Хариулах