Аялал жуулчлалын салбарыг жаахан түлхээд өгье
Нэрт зохиолч Чинагийн Галсан “Нэг ч уурхай ажил­луулахгүй, нэг ч үйлд­вэр барихгүйгээр хөг­жих” гэ­сэн нэгэн сонин са­наа дэв­шүүлж байж билээ. Тэр нь энэ дэл­хийн хаана ч байх­гүй онгон даг­­шин байдлаа сурталчилаад түм түжигнэж бум бужигнасан газ­раас ирсэн харийн хүмүүст үзээ­гүй юмыг нь үзүүлэх тухай са­наа байсан юм.

Насаараа өн­­дөр барилгын хаяа эмжиж яв­­­сан Нью-Йоркийн янки Мэ­нэн­­­гийн талд ирвэл яах вэ. Эс­­­вэл хэдхэн километрийн цаа­­на гишгэх газаргүй болдог син­­гапур­чуудыг Дорнодоос Баян-Өлгий хүртэл жижиг он­го­­цоор нисгэчихье. Ажил хө­дөл­мөр нь цаг минутаар хэм­жигд­­дэг, стресс ядаргаа нь саун массажинд орохоос өөр ар­гаар арилдаггүй япончууд их го­вийн аниргүй дайдад очоод хэд хоногоор үхсэн мэт унтаж ам­раг.

Ийм юмыг тэд өмнө нь үзээ­гүй л байж таарна. Үзээгүй юмаа үзэж, аваагүй таашаалыг авсан хүн төлсөн мөнгөндөө гар татдаггүй. “Хөгжиж байгаа, өн­дөр хөгжилтэй улсуудад бай­галь орчин нь сүйрээд, агаар нь бохирдоод ирэхийн цагт дэл­хийн хамгийн том онгон зэлүүд га­зар болох Монголд тэд энэ на­сандаа нэг удаа ч болов очихыг мө­рөөддөг болно” гэж өвгөн зо­хиолч өгүүлж байв.

Түүний хэлдэг үнэн. Нэг уур­хай ухахгүй, нэг үйлдвэр ба­рих­гүй биш юм аа гэхэд ядаж жуул­чид орж ирэх боломжийг нь хангаад өгөх хэрэгтэй бай­на. БОНХ-ийн яам, ССАЖЯ “Сая жуул­чин авна” гэж жил бүр л ярь­даг. Гэсэн ч бодит байдал дээр талыг нь ч авч чадахгүй хэ­вээр байна.

Мэргэжилтнүүд, удир­дах албаныхан энэ тааруу байд­лаа байгалийн үзэсгэлэнт газар олон­той ч түүнийгээ харж хам­гаа­лах тал дээр тааруу, бас хүний га­раар бүтсэн “Цонжин болдог” шиг жуулчдад үзүүлчих юм байх­гүй гээд олон шалтгааныг энд дурьддаг ч виз авахад шаард­лага өндөртэй байдаг гэ­сэн шалтгаан энд маш том жин дардаг. Аялал жуулчлал хөг­жүүлэхийг чармайж буй улс өндөр хөгжилтэй орноос жуул­чид авахын тулд тодорхой ху­га­цаагаар визээс чөлөөлдөг жи­шиг бий.

Тодорхой шийдвэр гаргаж амжаагүй аялагчид нь ч цаг хугацаа хожихоо бо­долцож, виз шаарддаггүй ор­нуу­дыг сонгон аялдаг. БНСУ аялал жуулчлалын бүс Чэ­жүдээ монголчуудыг визгүй хү­лээж авах болсон нь үүний нэг жишээ юм. Харин Монгол Улс энэ тал дээр маш хатуу бод­­лого баримталдаг бөгөөд ма­­найд визгүй зорчих орнууд маш цөөхөн, ердөө зургаан ор­ны иргэд л 14 хоногоос 90 хоно­гийн хугацаанд визгүй зорчдог байна.

Манай улсад жилд дунджаар 440 гаруй мянган жуулчин орж ирдэг гэсэн судалгаа бий. Тэд­ний 42.7 хувь нь БНХАУ, 17.8 хувь нь ОХУ, 10.8 хувь нь БНСУ-аас тус тус орж ирдэг. Гэвч цэвэр аялал жуулчлах зорилгоор орж бай­гаа нь хэд вэ гээд судлахаар бас л гомд­моор тоо гарах аж. Жуулч­лалын визээр орж ирж байгаа хү­мүүсийн 57.4 хувь нь албан болон хувийн журмаар, 22.4 хувь нь аялах зорилгоор, 18.2 хувь нь ажил­лах хүчээр орж ирдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад жилдээ 100 мянга орчим хүн л аялалын зорилгоор ирдэг гэсэн үг. Жилд ойролцоогоор 200 орчим сая ам.долларын орлого аялал жуулчлалын салбараас орж ирдэг ажээ.

2013 онд нийт 417 мянга 815 жуул­чин Монгол Улсын хи­лээр нэв­тэрсэн байна. Мон­го­лыг зо­рих жуулчдын дийлэн­хийг бүр­дүүлдэг ОХУ болон БНХАУ-ын иргэдийн тоо 11 болон 22 хувиар буур­сан бай­гаа ч зорилтот зах зээл болох ХБНГУ, БНСУ, Япон зэ­рэг ул­саас Монгол Улсыг зорь­сон жуулч­дын тоо өмнөх оноос өс­чээ. Гэтэл манай улсыг хам­­гийн их сонирхдог Япон, БНСУ, ХБНГУ улсууд манай ул­сад визгүй зорчдоггүй.

Иргэд нь Монгол улсад визгүй зорчдог улсууд
 
Нэр Хугацаа
ХонКонг 14 хоног
Израйль 30 хоног
Казакстан  90 хоног
Малайз  1 сар
Филиппин  21 хоног
Сингапур  14 хоног

Энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэх Зас­гийн газрын бодлогод харш­лах хүчин зүйл болж байгаа.  Үүний шалтгаан нь маш эн­гийн. Гадныханд манай улсын визийг авах нь хүндрэлтэй бай­даг байна. Виза авахад хамгийн хэ­цүү орнуудын жагсаалтаас Мон­гол гуравдугаарт ордог гэ­дэг. Гадны томоохон хөрөнгө оруу­лагчид манай улсад айлч­лахад визний асуудал шийдэг­дэ­хэд хүндрэлтэй, мэдээллийн бааз дутмаг, хугацаа их зар­цуулдаг гэж шүүмжилдэг юм билэ

Монгол Улсад визгүй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх, га­­даадын хөрөнгө оруулагчид м­а­­най улсад айлчлахад визны асуу­­­дал хүндрэлгүй, хугацаа алд­­даггүй, тааламжтай нөхц­лийг бий болгох. Түүнчлэн “ITB” зо­хион байгуулах ажлын хү­рээнд аялал жуулчлалын сур­тал­чилгаа ор­логыг нэмэгдүүлэх шаард­лагатай юм.

Дэлхийд нэр хүндтэй Берлиний ITB, Лондонгийн WTM, Японы JATA зэрэг олон улсын аялал жуулч­лалын үзэсгэлэнд оролцох нь жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.