Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14-нд тохионо
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт тохионо. Энэ өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог юм. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртээ гаслангаас хагацан нярваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн энэ өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэдэг.

Бурхан багшийн их дүйчин өдрөөр сүсэгтэн олон Гандантэгчинлэн хийдэд очиж, мөргөж сүсэглэдэг. Мөн энэ өдөр "Хүсэл биелэх өдөр" хэмээн бэлгэшээж, гэрэлт зул өргөх ёслол үйлддэг. Энэ жилийн гэрэлт зул өргөх ёслол Бурхан багшийн их дүйчин өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

П.УНДРАМ
Оллоо.мнм
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.