Түгээмэл нэрсийн тухай өгүүлэх цуврал номын нээлт боллоо
Монголын залуучуудын холбооны байр дээр нэгэн сонирхолтой номын нээлт боллоо. Тодруулбал "Монгол Агуулга" төвийн дэргэдэх "V" редакциас Валинтины баяр, цагаан сарыг угтан "Чин сэтгэлийн бэлэг" цуврал номоо нийтийн хүртээл болголоо.

"Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдарыг өөрөө олдог" хэмээн бид шинэ мэндэлсэн үр хүүхэддээ өгөх, нэр залах ёслолыг эртнээс ёслол төгөлдөр хийж иржээ. Хэн гэж нэр өгөх, эсвэл хэнд очиж нэр залах, ямар хүнээс нэр авах зэргийг сайтар боддог уламжлалтай.

Тэгвэл "Чин сэтгэлийн бэлэг" цувралаар гарч буй Ану, Урангоо, Хулан, Солонго, Нандиа, Сарнай Заяа, Уянга, Эгшиглэн хэмээх номууд нь тухайн нэртэй холбоотой сонирхолтой түүх намтар, алдартай хүмүүсийн яриа, уг гарвал зэрэг олон сонирхолтой зүйлүүдийг багтаасан аж.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.