Манай улсын хэвлэлийн эрх чөлөө 34 байраар урагшилжээ
Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Энэ жилийн хувьд  дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөний индекс бүх чиглэлд буурсныг  онцолжээ.Энэхүү индексийг гаргахдаа хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл, бие даассан хараат бус байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдал, эрх чөлөө, хууль эрх зүйн болон дэд бүтцийн орчин зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг аж.

Тэгвэл дэлхийн 180 орныг дээрх үзүүлэлтүүдээр жагсаахад Финлянд улс тэргүүлжээ. Ингэснээр тус улс тав дахь жилдээ уг жагсаалтыг тэргүүллээ. Тус улсын араас Норвеги, Дани улс бичигдсэн байна. Харин уг жагсаалтын сүүлийг БНАСАУ, Эквадор, Туркменистан  мушгижээ.  Эрх чөлөөний орон гэгддэг АНУ энэ жилийн жагсаалтад гурван байраар ухарч 49-р байрт бичигджээ.

Тэгвэл манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индекс энэ жил огцом сайжирч 34 байраар урагшилсан байна. Тодруулбал Монгол улс 88 дугаар байраас 54 дүгээр  байрт орсон байна. Манай хоёр хөршийн хувьд ОХУ дөрвөн байр ухарч 152, БНХАУ нэг байр ухарч 176-д эрэмбэлэгджээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.