“Гавьяат”-д тун ойрхон Амбий
Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна.  Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм.

Уншигч, үзэгчид маань Амбийг аль хэдийн “гавьяат” болсон хэмээн боддог. Гэвч авьяаслаг жүжигчин маань СТА цолтнуудын нэг хэвээрээ л байгаа юм. Түүнийг мэргэжил нэгтнүүд, хошин урлагийнхан нь “гавьяат” цолонд тодорхойлоод байгаа аж. Тэрээр сүүлийн жилүүдэд хошин урлагийн тоглолтод үзэгдэх нь ховордсон ч дэлгэцийн бүтээлүүдэд чамгүй амжилттай яваа билээ.

 Нээлтээ хийгээд удаагүй ч  ашиг орлогоороо тайз дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлэх болсон “Танхай тээгч”, “Тютю”,  “Содура” зэрэг кинонд аль хэдий нь гол болон туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.



Жүжигчин Амбийгийн аав нь насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийсэн нэгэн. Тиймээс ч Амбий нь урлагийн гэрт өсч, хүмүүжсэн цаанаасаа л урлагаар “өвчлөх” хувьтай нэгэн байж.

“Амбий” гэдэг нэрийн тухайд, бага байхад хүмүүс өхөөрдөөд “Памбий” гэж дууддаг байсан бөгөөд энэ нь явсаар “Амбий” гэх хоч болсон гэдэг. Түүний хувьд угаас хөдөлгөөнтэй нэгэн байж. Бага залуудаа автомашины наймаа хүртэл эрхэлдэг байсан гэж найзууд нь дурсдаг. Автомашины бизнес эрхлэх хугацаандаа “хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юмсан” гэж мөрөөдөж байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг. Тэгвэл энэ мөрөөдөл нь биелж өнөөдөр “Japan town” хороололд амьдарч байгаа юм.

 Мөн  Амбийг “Шинэ үе” продакшнийг байгуулж байсан анхдагчдын нэг гэдгээр нь үзэгч фэнүүд нь андахгүй мэддэг.

Юутай ч Монголчууд бид “Амны билгээс ашдын билэг” хэмээн ярьдаг. Тиймээс сар шинийн баяраар түүнд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол тэмдгийг харамгүй өгнө гэдэгт  итгэл дүүрэн байна. Ингээд ард түмэндээ хэдий нь гавьяат болсон жүжигчин Ц.Батхуягаа ард түмнийхээ  хүслийг биелүүлж, инээд хөөр бэлэглэж явна гэдэгт итгэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2015-02-16 12:31:12
    ҮНЭХЭЭР ГОЁ ЖҮЖИГЧИН,ГАВЬЯАТ АВААГҮЙ БИЛҮҮ,ӨГМӨӨР Л ЮМ ДАА
    182.160.40.171
    Мэдэгдсэн Хариулах
  • mglchuud 2015-02-16 05:07:12
    yu hiisen gej veee
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • tuya 2015-02-16 03:55:29
    dornod aimgiin Han-Uul surguuliinhan 100 huvi demjij baina. torolh surguulidaa gaviyatai avaad zochlooroi
    103.10.23.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-16 02:45:11
    Avchihsan gej bodoj bsan shdee... Odoo boltol ogoogui um yy...
    24.219.42.157
    Мэдэгдсэн Хариулах
  • OYU 2015-02-16 02:37:35
    ГАВЬЯАТ АВАХГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ АЛИАЛАГЧ ГУАЙ
    124.158.88.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Дархан Мягий  2015-02-16 02:08:05
    Сайхан мэдээ бна хурдан өгөөрөй
    180.149.97.138
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2015-02-16 02:06:44
    ene hunii bie ni ih muu bna lee shuuu. amidad ni shagnaval zugeerdee. urlagt olon jil zutgej ard tumend huleen zuvshuurugdsun hun shuuuu
    203.160.53.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-02-16 02:04:46
    хурдан өгөх хэрэгтэй
    43.242.240.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Гавьяагүй гавьяатууд олширсоор 2015-02-16 01:38:53
    Гавьяат гэнэ шүү вун сүртэй юм бэ эрээнээс очоод л авчихаач тийм хэрэгтэй юм бол
    50.166.160.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-16 00:40:42
    Урлагийнхан одоо бие биенээ ингэж лоббидож гавьяат ...аан өчүүхэн ч гэсэн ичих хэрэгтэй шүү.
    122.201.22.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-02-15 20:47:33
    Hurdan avaarai......amjilt hvsie
    79.237.16.19
    Мэдэгдсэн Хариулах
  • tsog 2015-02-15 14:09:35
    udahgui avah n dee
    49.0.156.174
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2015-02-15 13:56:37
    uguh heregtei . sain jujegchin shuu
    82.145.219.7
    Мэдэгдсэн Хариулах
  • bayaraa 2015-02-15 12:29:24
    Сайхан мэдээ бна. Нээрээ л амны билигээс гээд хүлээж сууна даа. Өгөөсэй дөө эрх мэдэлтэнгүүд нь.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • tsengelbayr 2015-02-15 12:28:49
    vnher saihan
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • eegii 2015-02-15 10:33:46
    saihan medee b.na
    202.179.10.162
    Мэдэгдсэн Хариулах
  • DORNODCHUUD 2015-02-15 07:45:31
    Dornodchuud demjij baigaa.Nutgiin ahdaa amjilt, bas ervvl enhiig hviy
    103.10.23.57
    Мэдэгдсэн Хариулах