А.Ариунболд: “Мобиком” Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн асуудал гаргасан
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой гомдол их ирж байгаа юм байна. Тэр тусмаа мобиком компанитай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлдэг аж. Ингээд энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ямар төрлийн гомдол их ирж байна вэ?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг. Өрсөлдөөн болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны тухай хуулийг хангуулж ажилладаг. Энэ гурван хуулийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг. Манай байгууллагад ирсэн өргөдөл гомдлыг ангилдаг. Тухайлбал, жижиг зөрчил. Үүнд иргэн хүн итали гутал хэмээн дэлгүүрээс автал өнөөх нь БНХАУ-д үйлдвэрлэсэн болж таардаг. Ийм төрлийн гомдол олон ирдэг.

Аливаа бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа этгээд иргэдэд баталгаат хугацаа өгөх ёстой. Гэтэл манайхан үүнийг нэг их ойшоодоггүй. Асуудал үүсэхэд танайх л шийдэж өгөх ёстой гээд өргөдөл бариад гүйчихдэг. Гэтэл хуулиараа тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авснаас хойш зургаан сарын хугацаанд ямар нэг “но” гарвал борлуулагч этгээд бүрэн хариуцах хуулийн заалттай.

-Сүүлийн үед ирж байгаа гомдлын дийлэнхийг үүрэн холбооны оператор компаниудтай  холбоотой байдаг гэдэг. Аль үүрэн холбооны оператор компанитай холбоотой гомдол илүү их ирж байна вэ?

-Өнгөрсөн жил үүрэн холбооны компаниудтай холбоотой 300 гаруй гомдол ирсэн. Энэ жил ч гэсэн их ирж байна. Дийлэнх гомдол нь “Мобиком”-той холбоотой байна.

-Гол төлөв юу гэсэн гомдол байх юм бэ?

-Үүрэн холбооны операторын талаар ирсэн гомдлыг ангилахад төлбөр тооцоо эзлэх хувиараа өндөр байдаг. Мөн багцын үйлчилгээ. Оператор компаниуд олон төрлийн багцын үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог. Тухайлбал, төлбөр, дата хэрэглээ ордог. Нөгөө нь олон улсын роминг үйлчилгээтэй холбоотой гомдол. Өнгөрсөн жил үүрэн холбооны компаниудтай холбоотой 300 гаруй гомдол ирсэн.

Тус компанийн зүгээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн багцын үйлчилгээндээ өөрчлөлт орууллаа гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ нь хэрэглэгчтэй хийсэн анхны гэрээний үүргийг зөрчсөн үзэгдэл болсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч гэрээний хүрээнд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдгийг анхнаасаа сайтар нягталж гэрээ байгуулсан. Гэтэл мэдэгдэл нэрийн дор хэрэглэгчтэй хийсэн гэрээг хайхралгүй гэнэт өөрчлөлт оруулсан. Энэ нь хэрэглэгчдэд тулгасан, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан.

-Тэгээд энэ гарсан зөрчлийг арилгах талаар албан шаардлага явуулсан уу?

-Улсын байцаагч акт тогтоож, албан шаардлагыг  тус компанид хүргүүлсэн байгаа.

-Шаардлагыг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авдаг вэ?

-Дийлэнх компаниуд манай газраас өгсөн шаардлагыг биелүүлдэг. Торгуулийн арга хэмжээ авна.  Ганц нэг нь маргаан үүсгэж, шүүхийн байгууллагад ханддаг. Компанийн зүгээс манай гаргасан шийдвэрийг үгүйсгэж, шүүхийн байгууллагад 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Манай зүгээс энэ хугацаанд тус байгууллагын эрхийг хангах үүднээс хүлээнэ. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл шаардлагыг албадан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тухайн компанийн гаргасан гомдол шүүхэд шилжвэл асуудал нь шүүхийн шийдвэрээр эцэслэгддэг.

-Хариуцлагын тогтолцоо харьцангуй сул байгаа юм биш үү. Өнгөрсөн жил ч гэсэн энэ чиглэлийн гомдол гарч байсан. Тэгэхэд энэ жил ч гэсэн давтаж байна?

-Хуульд заасан хариуцлагын тогтолцоо харилцан адилгүй. Тухайлбал,  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд заасан хариуцлага харьцангуй бага. Энэ хуулиар аж ахуйн нэгжийг 250-300, иргэнийг 60 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Өрсөлдөөний тухай хуульд заасан хариуцлага харьцангуй өндөр. Гэхдээ тухайн зөрчлөөс хамаарч харилцан адилгүй. Хамгийн ихдээ 10 сая хүртэлх төгрөгийн торгуулийн арга хэмжээ бий. Заалт нь томоохон аж ахуйн нэгж үгсэн хуйвалдаж нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргасан бол борлуулалтын орлогын зургаан хувийг төр авах эрхтэй. Үүний жишээ бол шатахуун импортлогч аж ахуйн нэгжид ногдуулсан 17 орчим тэрбум төгрөгийн торгууль. Хэрэв тухайн аж ахуйн нэгж гаргасан зөрчлөө арилгахгүй, удаа дараа гаргавал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох эрх нээлттэй.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тохиолдол хэр байдаг юм бол. Тухайлбал, аль салбарт ийм төрлийн хариуцлага ногдуулсан бэ?

-Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналын дийлэнх нь барилгын салбарт гарч байна. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр архи, согтууруулах ундаа сурталчилсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох яаманд тавьж архины үйлдвэрийг хаасан тохиолдол бий. Гэхдээ бидний зүгээс торгох, шийтгэх гэдэгт ач холбогдол өгөлгүй хуулийг сурталчлах ажлыг хийхийг зорьж байна. Зарим компанийн зүгээс хуулийн мэдлэг дутмаг, зөвлөхгүйгээс үүдэж хууль зөрчдөг. Ийм тохиолдолд хуулийн мэдлэгийг төрийн байгууллагын зүгээс таниулж, мэдүүлж ажиллаж байгаа. Ингэхгүй бол дотоодын бизнесийн орчин хумигдах аюултай. Гэхдээ энэ үг толгойг нь илнэ гэсэн үг биш.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaluu 2015-02-16 09:41:36
    Sukh janjin neg iimerhuu hun baisiin genelee. Mongolchuud bugd hodooniih gedegee sanaarai zarim 1malnuud
    180.196.193.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Көдөө 2015-02-16 00:49:54
    Энэ жинхэнэ хөдөө царайтай хүн байнаа.
    202.179.15.249
    Мэдэгдсэн Хариулах