Бид “хос бичигтэн” болоход бэлэн үү
Учир нь олон маргаан дагуулсаны эцэст Монгол хэлний тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдаж ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс бүх нийтээрээ мөрдөж эхлэхээр боллоо. Ингэснээр төр болон төрийн албан хаагчид Уйгаржин Монгол бичгээ түлхүү хэрэглэхээр болж байна. Харин иргэдэд кирилл, Монгол бичиг хоёрын алийг нь сонгож хэрэглэхийг нээлттэй үлдээсэн байна. Мөн 2016 оноос эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэлний тестийн 25 хувь нь Уйгаржин Монгол бичиг байхаар тогтоод байгаа юм.

Хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Батчимэг “Бичиг үсгийг сонгон хэрэглэх гэсэн энэ заалт хамгийн хэцүү нь. Миний хувьд Монгол Улс аль болох түргэн л Монгол бичигтээ шилжих ёстой гэж боддог. Гадны оронд явж байгаад “танай бичиг үсэг юу вэ” гэсэн асуултанд кирилл бичгийг л харуулдаг. Кирилл буюу оросын бичгээр тусгаар тогтносон улс үндэстэн бичдэг гэдэгтээ үнэхээр ичдэг. Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал дээр ажиллаж байхад Засгийн газарт Ерөнхийлөгчөөс санал авах төсөл дээр 2020 он гэхэд хос бичигт шилжих, цаашдаа 2030 оноос Монгол бичигтээ шилжих бэлтгэлийг хангана гэж оруулж байсан. Тухайн үед маш их шүүмжлэлтэй тулгарч байлаа. Үүнээс болоод Засгийн газраас хэлэлцэх асуудлыг хоёр ч удаа буцаасан байдаг. Бичиг үсгээ яг хэзээнээс сонгож хэрэглэх үү гэдэг асуудал нэгдүгээрт тавигдсан юм. Гэвч цаг хугацаа заах нь нийгэм, эдийн засаг гээд маш олон хүчин зүйлтэй уялдаатай учраас маргаанууд үүссээр байсан. Мөн магадгүй хатуу хугацаа заавал энэ хууль маань батлагдахгүй байх хандлагыг бий болгохоор байлаа. Тиймээс цаг хугацааны хувьд анхааралтай хандах шаардлагыг бий болгосон” гэв.

Ямартай ч хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлдэг. Харин Монгол хэлний хуулийн тухайд долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болж байна. Ингэж Монголчууд хос бичигтэн боллоо. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Монгол бичигтэн болох эхний алхамаа хийж байгаа хэмээн чухалчилж байна. Мэдээж гадны улс оронд явж байгаад тусгаар тогтносон улсын иргэд ОХУ-ын кирилл бичгээр бичдэг гээд ярих нь санаа зовмоор асуудал мөн. Гэвч Уйгаржин Монгол бичиг нь манай үндэсний бичиг мөн гэдгийг дэлхий нийтэд батлах нотолгоо тийм ч хангалттай бус байгаа нь харамсалтай. Дэлхийн үндэстний хамгийн түлхүү хэрэглэдэг Википедия хайлтын системд Монгол бичгийг Арабаас гаралтай, Уйгарууд хэрэглэдэг бичиг хэмээн тайлбарласан байдаг аж.

Мөн нөгөө талаас БНХАУ-ын Уйгарууд, Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэд Уйгаржин Монгол бичгийг үндэстнээрээ хэрэглэж байгаа нь манай улс Оросоос, Хятадын бичиг рүү шилжиж байгаа мэт сэтгэгдлийг иргэд, олон нийтэд төрүүлж байгаа юм. Тиймээс ч Монгол хэлний хуулийн төслийг эсэргүүцэгчид олон байсан билээ.

Хуулийг эсэргүүцэгчдийн нэг нь УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболд байсан. Түүний хувьд хуулийн төслийг яагаад эсэргүүцээд байгаагаа “70 гаруй жилийн хугацаанд Монголчууд үр хүүхдүүдээ кирилл үсэгт суралцуулсан. Тэр ч утгаараа Монголчууд 100 хувь бичиг үсэгтэн болсон. ЮНЕСКО үүнийг нь тунхагласан. Гэтэл 2025 он гэхэд хос бичигтэй болно. Уйгаржин бичгийг төрийн бичигт оруулна гэсэн заалт Монгол хэлний тухай хуулийн төсөлд бий. Үүнд Их хурал нухацтай хандах байх. Монголчууд бид түүх соёлоо сэргээн авч явах нь зөв үү гэвэл зөв. Гэхдээ эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед Монголчууд хос бичигтэн болох юм бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хөндсөн зүйл болох гээд байна. Тиймээс уйгаржин бичгийг дэмжих боломжгүй. Энэ хэт туйлширсан зүйл болох гээд байна. Өмнө нь хэрэглэж байсан уйгаржин бичгээ тухайн цаг үеийн үйл явдлуудтай хадгалж явах, яах аргагүй бидний өв соёл гэдгээ хамгаалж явах чиглэлд тодорхой зүйлийг хийх ёстой. Харин бүх нийтээрээ төрийн ажил хүртэл уйгаржин бичиг рүү шилжинэ гэдэг нь дэндүү нэг талыг харсан өрөөсгөл зүйл” хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ хуулийн төслийг УИХ олонхийн саналаар батлаад явууллаа.

 Одоо хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, ард иргэдийг яаж Монгол бичигтэн болгох ажлыг зохион байгуулах л үлдэж байх шиг байна. Эхний ээлжинд багш сурган хүмүүжүүлэгчдийг ихээр бэлтгэх шаардлага тулгарч байгаа. Мөн Монгол бичгээр галиглан бичих үү, эсвэл одоо хэрэглэж буй хэлэндээ шууд шилжүүлэх үү гэсэн асуудал эрдэмтдийн дунд бий болсон биз. Мэдээж энэ бүгдийг бодолцож байж л хуулийн төсөл санаачилсан байх гэж найдаж байгаа. Үгүй бол өмнөх хоёр удаагийн оролдлого шигээ юм болж, хэл эвдэх аюул нүүрлэх вий гэсэн айдас байгаа билээ.
 
Ами
Olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэмжиж байна  2016-09-05 12:16:56
    Бид харийг, мөнгийг шүтээд соохолзож явтал. Монгол Улс байх хэрэг байна уу? гэх үр иргэд хүүхэдтэй болчих вий дээ. Тэр үед энэ үгээ санацгаагаарай найзуудаа
    103.212.116.136
    Мэдэгдсэн Хариулах
  • suhbat 2015-02-21 11:42:05
    bid mongol bichig surah geed hereggui bhaa. mongol bichgiig bid heden zuun jil buren guitesd ezemsheegui yawsan. kiril bichgiig harin iluu sain hugjuleh heregte...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ бол монгол хэл биш 2015-02-17 20:27:26
    Уйгаржин бичиг бол халх монголын бичиг биш Монголчууд өөрсдийн хэл яриа бичиг үсэг байхгүй хүмүүс ш дээ Оросоос хуулж одоо нэг муу бичиг цаасаа уншиж сурч байга...
    69.64.58.255
    Мэдэгдсэн Хариулах
  • сур 2015-02-17 03:05:12
    нийтээрээ сурах, ашиглахыг уриалж байна, үхсэн хэл гэж байгаа тэнэг гарт чи ямар хэлээр харилцаж хэлэлцэж байгаагаа ойлго. толгой нь олгойтой ус болчихсон мал
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • sudlaach 2015-02-16 22:26:06
    3 saya dahi irgeneesee ehelj surga daa. Batchimeg gishuun gayi aa!!! eeree ene bichgee medeh uu? Hel mehvel Uls mehne ee gej erdemtnii ugiig sanatsgaaya!!!
    122.201.31.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2015-02-16 16:23:54
    Үхсэн хэл шүү дээ яаг латин хэл шиг нийтээрээ мэдэх шаардлага байхгүй
    69.64.58.110
    Мэдэгдсэн Хариулах
    • Сүх 2016-09-05 12:24:08
      Ром шиг мөхсөн улс болох байх аа тээ. Ийм иргэдтэй юм чинь.
      103.212.116.136
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн Дорж 2015-02-16 16:07:37
    Насаараа сурсан Монгол бичиг заагаагүй гэтэл юу юугүй бэлэн үү ч гэх шиг эхлээд э/з аа сайжруулчих тэгээд ард түмнээрээ тогло алсын бодолтой ул суурьтай чальч
    203.91.117.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Найз минь  2016-09-05 12:26:06
      Миний найз мөнгөтэй хужаа болоорой доо. Яг тэр миеэгийн хүү шиг
      103.212.116.136
      Мэдэгдсэн Хариулах
  • Bodol 2015-02-16 13:25:39
    Монгол бичгээ сэргээн хэрэглэхийг дэмжиж байна. Хоосон эх оронч, завгүй дүр үзүүлж байхаар бага зэрэг хичээвэл харь хэл сурч байгаа биш юу л хэзүү байв гэж дээ....
    103.26.193.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-02-16 13:22:16
    Кирил бичгийн ачаар монголчууд 100% бичигтэн бол. Уйгуржин бас монгол бичиг биш. Монголчуудын зохиосон үсэг гэвэл дөрвөлжин бичиг, соёмбо үсэг гэж байна.
    150.129.143.176
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2016-09-05 12:30:35
      Найзаа эхлээд жаахан юм мэдэж аваад юм ярьсан нь дээргүй юу. Уйгур, симит, араб, перс, тод, манж бичиг гээд. Үнэнийг хэлэхэд уйгур Монгол хоёр ондоо шүү
      103.212.116.136
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-16 12:32:41
    заавал бэлэн байх хэрэгтэй юу, та нар тэгвэл амьдралын аливаа асуудалд бэлэн байдаг уу, үгүй л биз дээ, битгий шалтаг хайцгаагаад байгаачээ
    182.160.0.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-02-16 09:39:03
    Монгол бичигт шилжвэл Монгол улс бичиг үсэг үл мэдэгчийн тоогоор дэлхийд тэргүүн байр эзэлнэ дээ.
    202.72.245.56
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-02-16 16:09:50
      Үнэхээр тийм шүү энэ их хурлын ихэнх гишүүд хууль санаачилсан болж их мөнгө авахын дон тусчээ өөр санаагүй
      203.91.117.190
      Мэдэгдсэн Хариулах
      • Сүх 2016-09-05 12:34:12
        Миний бодлоор Монгол бичигт шилжих олон шалтгаан байна. Ганц айдас байгаа нь баахан бичиг үсэггүй хүн бий болох вий л гэдэг. Гэхдээ амьдрах дуртай хэн сурна даа...
        103.212.116.136
        Мэдэгдсэн Хариулах
  • zov 2015-02-16 08:15:30
    Zov demjij bna huuchin bichgee hereglej zanshiya chingesiin vr sad gedeg e vvger l batlana
    103.229.123.138
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin  2015-02-16 15:19:24
      chingis khaan uigarjin bichigtei baisan gej xen xelevee
      103.10.23.2
      Мэдэгдсэн Хариулах
      • Сүх 2016-09-05 12:35:49
        Хөөе хужаа минь амаараа унгахаасаа өмнө. Юм хар. Сонин Нангиад вэ.
        103.212.116.136
        Мэдэгдсэн Хариулах
  • asd 2015-02-16 07:41:54
    ene ulsiin ih hurliin gushuudiig 1/5-s deesh baij huuli batluuldag bolgomoor yum, tegehgui hen neg balai avgain garch ired huuli zohiogood bhiin...
    202.131.231.220
    Мэдэгдсэн Хариулах
    • Сүх 2016-09-05 12:41:41
      Яг эсэргүүцээд байгаа хүмүүсийн бичлэгийг нь харахад залхуурч хар амиа л гээд эцэг эх, үр хүүхдээ ч бодохгүй худалдахаар шинжийн харагдах юм улс бол бүр цаашаа...
      103.212.116.136
      Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2015-02-16 03:03:52
    Hiih umgui ulsyn gishuudee. Joohon ch gesen tarhia ashiglaachee. Yamar zavtai n ter huuchin bichgee sudlaad suuh n ve? Mongolyg hogjuulehgui gej bn da
    122.201.22.44
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-02-16 12:34:32
      чи өөрөө тархиа ажиллуулбал дээр юм шиг байна, чи завгүй байсаар байгаад амьдарч ч чадахгүй нөгөө ертөнц рүү очно шүү
      182.160.0.13
      Мэдэгдсэн Хариулах
  • ggggg 2015-02-16 02:16:21
    хорвоо юм даа. Хятадын захиалга. Өвөр монголтойгоо ойрхон байг.өвөр Монгол нь тэртэй хятад болчихсон
    180.235.184.222
    Мэдэгдсэн Хариулах
  • 222 2015-02-16 01:15:24
    Гэхдээ энэ асуудлаар хэтэрхий удаан улс төржих шаардлага байгаагүй учраас УИХ олонхийн саналаар батлаад явууллаа. yu gesen ug ym?
    202.70.37.230
    Мэдэгдсэн Хариулах