Голомт банкны хамт олон “American Express®Rewards Card”-г харилцагчиддаа зориулж байна
Дэлхийд төлбөрийн картын системээр тэргүүлэгч American Express байгууллага нь Голомт банкны санхүүгийн салбарт эзлэх байр суурь, төлбөр тооцооны системд нэвтрүүлсэн анхдагч алхамууд, мэдээллийн технологийн хүчирхэг бааз,  үйл ажиллагааны үр ашиг зэрэг олон талт байдлыг үнэлж,  2008 онд American Express картыг Монгол Улсад хүлээн авагч банкаар сонгогдож байсан бол 2013 онд тус картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх цорын ганц эрхтэй банкаар  тодруулсан юм.
 
Энэхүү хамтын ажиллагааны илэрхийлэл болж 2014 онд Голомт банк American Express®Gold Card-ыг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бол энэ удаад олон улсын эрхтэй төгрөгийн дебит карт болох ”American Express®Rewards Card”-г эрхэм харилцагчиддаа зориулж байна.
 
American Express® Rewards Card эзэмшигч ньГоломт банкнаас тусгайлан санал болгож буй “My Rewards” урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж, худалдан авалт бүртээ оноо цуглуулан, уг оноонд харгалзах хөнгөлөлт урамшууллыг авах боломжтой.
 
Тодотговол Монгол улсад төдийгүй дэлхийг нэгтгэсэн American Express-ын сүлжээнд хамрагдсан дэлгүүр, ресторан, зочид буудал, бэлэн мөнгөний  машинуудаар  үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх томоохон  давуу талуудтай юм.


 
Голомт банк нийт харилцагчиддаа American Express®Rewards Card”-г бэлэг болгон барьж, дэлхийн хүндлэлийг үзүүлж байна.
Бусдад түгээх
  • gplus