“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлж энэ онд ашиглалтад орно

“Бүтээн байгуулалтын цаг”-т ТОСК-ийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр “Буянт-Ухаа” хорооллын төсөлтэй холбоотой мэдээллийг захирал А.Гантулга өгсөн юм. Уг төслийн гүйцэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ажиллаж, Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын санхүүжилт хийгдсэнээр 1500 хүн ажилтай болсон байна.

Түүнчлэн “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны нэг м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг байгаа нь зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд болж байгаа гэнэ. Одоогийн байдлаар эхний 1764 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ. Иргэдээс захиалга авах журмын хувьд ТҮЦ машинаар бүртгэл хийж, шаардлага хангасан төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүдийн төлөөлөл 5935 иргэн сугалаанд оролцож, 1540 иргэн байр авах болзлыг хангасан байна. 1764 байрнаас 33-39 м.кв бүхий нэг өрөө 224 байрыг иргэд захиалаагүй үлджээ. Эдгээр байрыг Засгийн газраас өгөх чиглэлийн дагуу дахин хуваарилх гэнэ.

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол мөн өчигдөр болсон. Энэ хороололд 7000 орчим айлын орон сууц, 280 хүүхдийн цэцэрлэг, 980 хүүхдийн сургууль болон үйлчилгээний төв, соёлын төв, долоон давхар гараж бүхий иж бүрэн хороолол баригдахаас 2500 гаруй айлын орон сууц энэ онд ашиглалтад орно гэдгийг ТОСК-ийн удирдлагууд дуулгалаа.

Д.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цэвэлмаа 2015-05-27 01:12:11
    Буянт ухаа 2 хороодын хэд байх бол хэзээ ашиглалтад орох
    103.10.23.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Бааска.Г 2015-05-15 10:11:57
    Бүрдүүлэх материалаа хэзээ авах юм бол оо?! Утас: 99167954 94977954
    202.21.106.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Гэрэлзаяа 99065190 2015-01-03 14:34:21
    Буянт-Ухаа 2 орон сууцны захиалга хэдийд эхлэх вэ? Буянт-Ухаа 1 орон сууцанд бүртгүүлсэн боловч аз тараагүй
    202.180.220.68
    Мэдэгдсэн Хариулах