Хэрвээ би эрэгтэй байсан бол 50 нас хүртлээ харайна
Орчин vеийн алдартай тамирчдын нэг, олимпын хоёр удаагийн аварга, тулгуурт харайлтын төрөлд дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоосон ОХУ-ын спортын гавьяат мастер Елена Исинбаева ЦСКА багийн бvрэлдэхvvнд спортын карьераа дахин эхлэхээ өнгөрсөн пvрэв гарагт мэдэгдсэн. Тvvнтэй сэтгvvлч В.Иванов ярилцсаныг толилуулж байна.
 
-Та 2013 онд дэлхийн аваргын алтан медаль хvртсэний дараа “Дараагийн карьер Холливуд” гэж хэлсэн. Одоо киноны ямар хэсэгт зураг авахуулж байна вэ?
 
-Яг тодорхой хэлж мэдэхгvй байна. Кино зураг авахуулж дууссаны дараа хамгийн шилдэг агшнуудыг харах биз ээ. “Ялалтад хэрхэн хvрэх вэ” гэдэг хэсэг гэж нэрлэе. Миний хувьд энэ жил баяр хөөр, сэтгэл хөдлөл ихтэй ч бас нэг талаараа гунигтай vе юм. Миний спортын замнал дуусах дөхөж байгааг би сайн ойлгож байна. Дас­гал­­­­жуулагч Е.Трофимов бид хоёр 2016 оны олимпод оролцох талаар хараахан шийдээгvй ч Рио-де-Жанейрогийн олимпын бэлтгэл хийх өдөр бvрийг сэтгэл хангалуун өнгөрөөхийг хvсч байгаа. Ямар ч тохиолдолд өөрийн амжилтын чансааг бууруулахгvй, харин дахин дахин шинэ амжилт гаргана гэж итгэж байна.
 
-2012 оны Лондонгийн олимпоос хvрэл медаль хvртсэн нь таны сэтгэлийг зовоосоор байж магадгvй юм?
 
 -Тийм ээ. /Инээмсэглэв./ Гэхдээ би одоо арай өөр байдлаар өрсөлдөнө. Лондонд би өөртөө хэтэрхий их итгэлтэй байснаас сэтгэл дундуур vлдсэн. Харин Москвад болсон ДАШТ-ний ялалтаар сэтгэлээ сэргээж чадсан. ДАШТ-нд олимпын аварга Женнифер Сур зэрэг Лондонд өрсөлдсөн тамирчид бvгд байсан. Рио-де-Жанейро бол ДАШТ-нийг батлах боломж гэж бодохгvй байна. 2016 оны олимп миний хувьд өөртөө олгож буй бонус л юм.
 
 -Та тэмцээнд ялагчийн сэтгэл ханамжаас татгал­заагvй биз дээ?
 
-Хэзээ ч vгvй шvv. Тэмцээнд ялалт байгуулна гэдэг бол татгалзахын аргагvй сайхан мэдрэмж байдаг. Тиймээс би уралдаан тэмцээнд дахин оролцохоор хичээж эхэлсэн.
 
-Таны дасгалжуулагч Е.Трофимов өнгөрсөн зун өгсөн нэгэн ярилцлагадаа таныг өөрийн хvч чадлын дөнгөж 70 хувийг ашиглаж чадсан гэсэн...
 
 -Бид төлөвлөж байсан vр дvндээ хvрээгvйд хэн хэн нь сэтгэл дундуур vлдсэн. Гэвч би авч болох бvх цолыг авсандаа баяртай байдаг. Бvгдийг нэг дор аваагvй. Харин дасгал сургуулилтын vед 5.10 м дээгvvр харайх хvсэл миний санааг амраахгvй байгаа. Би олон шинэ амжилт тогтоон харайсан. Гэхдээ 2013 оны ДАШТ-ний дараа төлөвлөгөөгөө биелvvлэх боломж олдоогvйд жаахан харамсдаг.
 
-Миний бодлоор танд дахиад амжилт гаргая гэсэн сэтгэлийн хөдөлгөөн ч байгаагvй...
 
-Тэгж хэлж болох л юм. Ялалтын дараа сэтгэлийн хөдөлгөөн буурсан. Гэхдээ би одоо дахиад нэг жил бэлтгэл хийхээр шийдсэн. Энэ хугацаанд юу ч тохиолдож магадгvй шvv дээ. Рио-де-Жанейрод бvх зvйл сайхан байвал миний спортын амжилтын оргил vе байх болно.
 
 -С.Бубка дасгал сур­гуулилтын vеэр 6.30 м дээгvvр харайж байсан ч тэмцээнvvдэд 6.15 метрээс дээш харайгаагvй. Тэр vvндээ харамсдаг болов уу?
 
-Тийм гэж бодож байна. Ялангуяа Рено Лавиллени тvvний дээд амжилтыг эвдсэний дараа бvр их харамссан байх. Гэхдээ япончууд Бубкагийн ид vед нь тvvнийг харайхыг амьсгаа даран хардаг төдийгvй 6.42 м дээгvvр харайж чадна гэж vзэж байсан. Хэрэв Бубкад цаг хугацааг ухраах боломж олддогсон бол тэр зарим тэмцээнд харайхдаа өөрийн бvхий л хvч чадлыг дайчилж, хөндлөвчийг нэг см биш шууд л 10 см дээшлvvлэх байсан гэж боддог.
 
-Та хөндлөвчийг илvv дээшлvvлэх байсан юм гэж харамсах vе гардаг уу?
 
-Би хөндлөвчийг дөрөв, таван см дээшлvvлж байсан учраас тэгж бодохгvй байна.
 
 -Хөнгөн атлетик­ийн тvvхэнд дөр­вөн олим­поос медаль хvртэж байсан эмэг­­тэй танаас өөр байдаггvй...
 
-Би бол өөрийгөө арай илvv гэж хэлэхдээ гурван олимпоос ганцаарчилсан төрөлд алтан медаль хvртсэн өөр эмэгтэй байхгvй гэнэ. Гэхдээ намайг vнэлж байгаад баярлалаа.
 
-Та Сочигийн олимпын хотхоны мэрээр ажиллаж байсан. Танд засаг захиргааны ажил хийх нь ямар санагдав?
 
-Тийм ээ. ОУОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар болон гишvvд гэсэн өндөр албан тушаалтнуудтай уулзахад их сонирхолтой байлаа. Энэ бол жирийн амьдралын өдрvvдээс олох боломжгvй, vнэлж баршгvй их туршлага байсан. Сочигийн тэр өдрvvдийн зургийг эргэн хараад Шведийн хаан, хатан, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зэрэг алдартай хvмvvстэй хоёр, гурван удаа уулзсанаа дурсдаг.
 
 -Хэн нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ?
 
-В.Путины энгийн байдлыг гайхсан. Ерөнхийлөгч олимпын хотхонд чөлөөтэй ирж, бидний хооллодог зоогийн газарт очиж байсан. Ер нь Сочигийн олимпийн уур амьсгал vнэхээр бишрэм сайхан байсан юм. Бvх хvн илvv нөхөрсөг, дотно болсон төдийгvй хvмvvс албан тушаалын зааг ялгаагvй болсон мэт санагдсан.
 
-Биатлонч Оле-Эйнар Бьорндален Сочигийн олим­под 40 насан­даа аваргын алтан медалиуд зvvсэн. Та 40 гартлаа харайх уу?
 
-Оле-Эйнар Бьорндален хvvхэд төрvvлнэ гэх биш дээ. Хэрвээ би эрэгтэй байсан бол 50 нас хvртлээ харайна. /Инээв./ Гэхдээ Бьорндален бол агуу тамирчин.
 
 -Олимпын хотхоны талаар дахиад дурсъя. Та ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай ярилцсан гэсэн. Таныг ОУОХ-нд ажиллуулах талаар ярилцсан уу?
 
-Сочид би Т.Бахтай мэрийн ажил, олимпын барилга байгууламж, vзэгчид, сайн дурын ажилтнуудын талаар ярьсан юм. Энэ бvгд тvvнд маш сонирхолтой байсан. Харин миний ирээдvйн талаар хэнтэй ярилцах шаардлагатай байна, дараа нь ярилцаж болно.
 
 -Хөгжөөн дэмжигчид тань таныг их спортдоо эргэн ирж байгаад баярлаж байгаа. Тvvнчлэн танд Лондонгийн олимпын дараа ОУОХ-нд ажиллах санал тавьсан гэсэн. Рио-де-Жанейрогийн олимпоос хойш ийм боломж гарахгvй гэж бодогдохгvй байна уу?
 
-Огт vгvй. Хоёр жилийн дараа шинэ шинэ боломж нээгдэж, таарч тохирох ажлаа хийнэ гэдэгт итгэлтэй байна. Миний зарчим бол байгаа бvх зvйлийг маш сайн хийх явдал. Хэрвээ би ямар нэгэн ажил эхлээгvй vед тvvнийг алдана гэж санаа зовдоггvй.
 
-Та тулгуураа хамгийн сvvлд хэзээ барьсан бэ?
 
 -Өнгөрсөн 2014 оны наймдугаар сарын 13-нд барьсан. 2013 оны ДАШТ-ний дараа бvх тулгуураа хайрцагт нь хийж тавьснаас хойш дахиад гаргах хvсэл төрөөгvй. Харин одоо тулгуураа барихыг их хvсч байгаа.
 
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-17 03:18:08
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.179
    Мэдэгдсэн Хариулах