Н.Жавзмаа: Музейд ажиллаж байгаа хүн шуналтай хулгайч байж болохгүй
 Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаатай ярилцлаа.
 
-Лениний музейн асуудал гурван ч шатны шүүхээр явж байж нэг юм төрийн өмч болсон шүү дээ. Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Ер нь бол бараг дөрвөн шатны шүүхээр явсан гэж хэлж болно. Шүүхээр явсны үр дүнд Лениний музейг жинхэнэ төрийн өмч гэсэн шийдвэр гаргасан. Үүний үндсэн дээр энэ сарын 8-ны өдөр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирж хаалгыг нь албадан нээсэн. Уг нь манай монголчууд жудагтай сайхан ард түмэн шүү дээ. Тиймээс жудаг гаргаж, хаалга үүдээ нээж, эх орныхоо өв соёлыг хадгалах байрыг бэлэг дэмбэрэлтэйгээр нээж өгсөн бол сайхан байх байсан. Гэвч МАН-ынхан сонин үйлдэл гаргасан. Хаалга үүдийг эвдэж орно гэдэг бол тийм бэлэг дэмбэрэлтэй зүйл биш. Гэхдээ тухайн хүмүүс өөрсдөө ийм бодол санаатай байсан учраас төр төмөр нүүрээ гаргаж хаалгыг эвдэж орсон. Энэхүү байр 1980-аад оны үед ашиглалтанд орсон бөгөөд тухайн үеийн Соёлын яам болон Монгол Улсын хөрөнгөөр баригдсан байр.
 
-Ер нь МАН ямар шалтгаанаар байрыг суллаж өгөхгүй байсан бол?
 
-Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Аль нам байсан нь хамаагүй. Энэ бол Монголын төрийн өмч. Төр үйл ажиллагаа явуулах гэж байхад аль ч нам ингэх шаардлага байхгүй. Энэ байр Ардчилсан намынх юм биш. Харин Ардчилсан нам зөв тийш явуулж гаргалгаа хийсэн. Энд баар, зочид буудал, саун ажиллаж байсан гэсэн. Уг нь энэ барилга манайд ганцхан музейн зориулалтаар баригдсан байгаа. Гэтэл үүнийг аймаар болгочихсон байгааг хараад гайхаж байна. Аль болох шуурхай ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ музейн засвар үйлчилгээг гадныханд өгмөөргүй байна. Зөвхөн монголчуудаараа хийлгэх хэрэгтэй гэж бодох юм.
 
-Лениний музейн дотор ямар үзмэрүүд байсан бэ. Тийм нэр төрлийн үзмэрүүд байсан гэдэг нарийн судалгаа байдаг уу?
 
-Энэхүү музейд 4500 гаруй бүтээлүүд байсан гэдэг. Гэтэл өнөөдөр дотор нь байсан бүтзэлүүд байхгүй. Монгол Улсад соёлын өвийг бүртгэж, хадгалж, хамгаалдаг төв байдаг. Энэ төв өнөөдөр юу хийж байгаа нь тодорхой бус. Лениний музейд байсан үзмэрүүд хайчсан нь мэдэгдэхгүй байдалтай байна. Үүнийг Соёлын өвийн төвийнхөн яагаад хайхгүй байна вэ. Үнэхээр сонирхолтой санагдаж байгаа шүү.
 
-Тэгээд музейд байсан үзмэрүүд хайчсан юм бэ?
 
-Энэ дотор байсан зүйлүүдийг МАН мэдэх байх. Байсан зүйлүүд нь намын байртай хамт шатсан гэж яригдаж байгаа. Үүнийг Соёлын яам бодлогын хэмжээнд авч өгөлцөх байх. Гэхдээ энэ асуудалд Соёлын өвийн төв буюу Соёлын хэлтэс хамгийн их оролцоотой. Гэвч энэ асуудалд огт хөдлөхгүй байгаад гайхаж байна.
 
-Тэгэхээр Лениний музейд байсан үзмэрүүд эргэж олдоно гэхэд нэлээд асуудалтай байх нь. Хэрэв үзмэрүүд нь олдвол Үлэг гүрвэлийн музейд тавигдах уу?
 
- Энэ музейд тавьж болохгүй. Энэ хоёр өөр зүйлүүд шүү дээ. Нэг нь хүнтэй холбоотой, нөгөөдөх нь байгалийн шинжлэх ухаан учраас хооронд нь холбож болохгүй. Харин одоо энэ дотор байгаа зүйлийг бид бүртгээд авна.
 
-Нэгэнт музейгээ төр авчихлаа. Одоо засвар үйлчилгээ хэзээ хийгдэх вэ. Засвар хийхэд хичнээн хэмжээний хөрөнгө хэрэгтэй байгаа вэ?
 
-Засвар үйлчилгээний үнэ, тарифыг одоохондоо хэлэх боломжгүй байна. Яагаад гэхээр ийм аймаар эвдэрч, балгас болсон зүйл дээр барилгын шинжээчийн дүгнэлт гарна. Энэ дүгнэлт гарсны дараа засвар үйлчилгээнд хичнээн хэмжээний хөрөнгө орох нь тодорхой болно.
 
-Шинжээчийн дүгнэлт хэдийд гарах бол?
 
-Бид байраа авсны маргааш бүх зүйлээ өгсөн байгаа. Одоо 20
гаруй хонох гэж байна. Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газар хоёрын албан ёсны дүгнэлт гарсны дараа тендер шалгаруулалтыг зарлана.
 
-Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгож байгаа. Үлэг гүрвэлийн музейн цөм болсон үзмэрүүдийг аль хэсэгт нь байрлуулах вэ?
 
-Өвөрмөц байдлаар хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Эхийн танхимд эцэг хүү батаар учран золгосон байдалтай гэх мэт. Дараагийнх нь шинэ мандлын танхим байх болно. Энд геохронологийн таблиц буюу он тооллын хүснэгтийг байрлуулна. Засвар болон үзмэрүүдийг дэглэх мөнгө шийдэгдчихвэл болох гээд байна. Манайд юм хийхэд хэцүү юм. Нэг байгууллагад очоод долоо хоносоор байтал таарах юм. Нэг албан бичиг явуулчихаад түүний хойноос байн байн явахгүй бол болохгүй байна.
 
-Музейн байрыг албадан хүлээж авахад үнэхээр арай ч дээ гэмээр байдалтай байсан. Энэ байрыг яг хэн хариуцан түрээслүүлж байсан юм бэ?
 
-Түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан газрууд дотор нь байсан зүйлийг хаяад гараад явчихсан байсан. Энэ байрыг нэг л хүн хариуцдаг гэсэн. Тэр хүнийг эрж хайгаад мэдэгдэх хуудас өгсөн. Мөн МАН-д ч гэсэн мэдэгдэх хуудас өгсөн байгаа. Мөн энэ дотор ажиллаж байсан хүмүүсийг өөрсдийн эд хөрөнгийг албан ёсоор хүлээж ав гэсэн мэдэгдлийг яамтай хамтарч гаргах гэж байна.
 
-Хувь хүмүүсийн эд зүйлийг албан ёсоор хүлээлгэж өгнө гэж байна. Ер нь хичнээн хүний эд зүйл байгаа вэ?
 
-Бид анх хүлээж авахдаа дотор нь байсан зүйлүүдэд лац, номер тавьж баримтжуулсан байгаа. Тиймээс нарийн тоо гаргах боломж байхгүй. Хаалгаар тоолоход 20 гаруй байгаа. Бид түүнийг нь хөндөхгүйгээр хариуцсан хүмүүст нь хүлээлгэж өгнө.
 
-Ямартай ч монголын ард түмэнд зориулсан танин мэдэхүй ач холбогдолтой, чөлөөт цагаа өв боловсон өнгөрүүлэх газар бий болох гэж байна. Үзэгчдийн насыг ангилах уу?
 
-Насны ангилал хийж болно. Гэхдээ чөлөөтэй. Харин үйл ажиллагаа явуулахдаа боловсролын болон музейтэй холбоотой суртачилгааны ажлыг хийхдээ ангилал хийнэ. Тухайлбал, өндөр настай хүмүүсийг амраах газар гэх мэт олон зүйлийг төлөвлөн ажиллаж байгаа.
 
-Үлэг гүрвэлийн музейд ажиллах боловсон хүчин бүрдчихсэн үү?
 
-Бүрдчихсэн байгаа. Одоогийн байдлаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үлэг гүрвэлийн музейн бичиг цаасны ажлыг боловсруулж байна. Манай музей дээр хууль, дүрэм мөрдөхгүй явна гэсэн ойлголт байхгүй. Бүх хүн хөдөлмөрийн хуулийг дагуу явж, өргөдөл гомдлоо гаргаж, үндсэн хуулиа дээдэлж ажиллана. Энэ бүхийг дотоодоо зааж сургаж байгаа, Хүн өөрөө нийгэмшиж, хууль дүрмээ дээдлэхгүй бол сайн сайхан юм гарахгүй. Иймээс Монгол Улсын музейд стандарт гэдэг зүйлийг баримтлаж ажиллах ёстой. Музейд ажиллаж байгаа хүн шуналтай хулгайч байж болохгүй.
 
-Ер нь манай иргэд музейн үзмэрийг хэр үздэг вэ?
 
-Байгалийн түүхийн музейд эрдэм шинжилгээ, аргазүйн албаны даргаар ажиллаж байхдаа судалгаа явуулсан. Манай иргэд үзмэр үзэх
их дуртай. Гэвч үздэггүй. учир нь мэргэжлийн боловсон байхгүй байгаатай холбоотой юм. Мөн монголын музейд менежмент байхгүй. Музейн үйл ажиллагааг сайжруулахын тулд менежментийг сайжруулах хэрэгтэй. Манай Үлэг гүрвэлийн музей нээгдсэнээс хойш хамгийн сайн менежментэй ажилласан.
 
-Мэргэжлийн боловсон хүчин байхгүй гэж байна. Ер нь манайд музейн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг юм уу?
 
-Боловсон хүчин бэлтгэх сургууль байхгүй. Соёлын сургуулийг коллеж болгосон. Тэр одоо их сургууль болчихсон байгаа. Түүнд байсан музейн анги байхгүй болчихсон. Мөн музейн чиглэлээр мэргэшсэн багш байхгүй. Багш гэхээр орос хэлний багш хүмүүс байдаг юм.
 
-Манай иргэд музей үздэггүй гэж байна. Харин батаар монголд ирсэнээр иргэд тодорхой хэмжээнд музейг сонирхдог болсон. Одоо иргэдэд музейн үзмэрийн гоё сайхныг мэдрүүлж, өөрсдийн өв соёлоо үзэх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
 
-Хүмүүсийг хүчээр үзүүлэхгүйгээр өөрсдийн ташаалаар үзүүлэх хэрэгтэй. Мөн иргэдэд мэдээллийг үнэ зөв хүргэх ёстой. Батаар ирлээ гэж бүтэн жил ярьсан. Зарим хүмүүс хогийн араг яс гэж л байсан. Харин талбай дээр байрлуулчихсан байхад хүмүүс ирж үзчихээд баярлаад зургаа авахуулаад явдаг байсан. Энэхүү Үлэг гүрвэлийн музейгээр дэлхийн хэмжээнд музей гэж ямар зүйл байдгийг харуулна.
 
-Үндэсний музей үзмэр ихтэй хэрнээ үзэж байгаа хүн бараг байдаггүй?
 
-Сурталчилгаа хийхгүй байна. Музейд ажиллаж байгаа хүмүүс өдөрт нүүрээ будаж, цагийг өнгөрөөж байна шүү дээ. Ингэж ажиллахаар яаж хөгжих юм бэ. Музейг хөгжүүлэхийн тулд бүтэн жилийн турш шоргоолж шиг ажиллах хэрэгтэй.
-Ер нь музейн тайлбарлагч байхгүй учраас иргэд сонирхдоггүй юм биш шүү?
 
-Тийм шүү. Тайлбарлагч байхгүй байгаатай холбоотойгоос гадна байгаа тайлбарлагч нь юу ч мэдэхгүй байна. Анхны мэдээллийг буруу өгөхөд л тухайн зүйл ямар ч үнэ цэнэгүй болдог. Ер нь аливаа зүйл утга учиртай байдаг. Тухайлбал, хоёр чонын зургийг хүн хараад ойлгохгүй байхад тайлбарлагч зураач болон зурагны утга учрыг хэлэхэд л хүмүүс үзэх сонирхол нэмэгдэнэ шүү дээ.
 
-Тэгэхээр манайд музейн ажилтан бэлтгэх шаардлагатай юм байна?
 
-Боловсон хүчин маш их хэрэгтэй. Заавал гадаадад гэх шаардлагагүй. СУИС-ын соёлын ажилтан бэлтгэх анги дээр анхаарах хэрэгтэй. Ингэвэл музей өөрийн гэсэн боловсон хүчинтэй болчихно.
 
-Одоо музейд ажиллаж байгаа хүмүүс бүгд мэргэжлийн бус хүмүүс юм уу?
 
-Ер нь мэргэжлийн бус. Тухайлбал, Би Байгалийн түүхийн музейд 14 жил ажилласан. Гэтэл манай музейд бөх судлаач хүн даргаар ирж байсан. Одоо Байгалийн түүхийн музейг нураачихсан байна шүү дээ. Дотор нь байсан үзмэрүүд байхгүй. Нураах биш, түүнийг хөгжүүлж, алдаршуулах хэрэгтэй. Байгалийн түүхийн музейтэй адилхан баригдаж ашиглалтанд орсон барилгууд нурж унаагүй байна. Мэргэжлийн бус хүмүүс ийм муухай үйлдэл хийдэг. Ер нь одоо хүмүүс мөнгөнөөс өөр зүйл бодохоо больчихсон байна.
 
-Үлэг гүрвэлээ хэзээ авчирч байрлуулах вэ?
 
-Батаараа зургадугаар сарын 4-нд авчирна. Ирэх долоодугаар сарын 11 гэхэд үзэгчдэд үзүүлнэ гэсэн бодолтой байна.
 
-Төв талбайд Батаарын музейг түр байрлуулж, иргэд тодорхой хэмжээний үнэ төлбөртэй үзүүлсэн. Ингэснээр хичнээн хэмжээний  мөнгө олсон бэ?
 
-Үлэг гүрвэлийн тухай анх Засгийн газрын 11 дүгээр тогтоол гарч, бид түүний дагуу батаарыг хүлээж авсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн 2012 оны тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэл гаргаж, АНУ-д гурван удаагийн шүүх хурал болсон шүү дээ. Түүний үр дүнд Батаарыг Монгол улсын өмч гэдгийг тогтоосон. Мөн АНУ, Канад Монголын палентлогийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийж, тарбозавр батаар бол Монгол улсын соёлын үнэт өв гэдгийг тогтоож өгсөн. Сарын дараа төрийн тэргүүн  нэхэмжлэл гаргаж, дараа жил нь буюу 2013 оны тавдугаар сарын 18-нд Батааруудаа эх орондоо авчирсан. Ингээд нэг сарын дараа буюу зургадугаар сарын 1-нд олон нийтэд дэлгэж нэг cap үнэ төлбөргүй үзүүлсэн байгаа. Хоёр дахь сараас төлбөртэй болгосон. Ингэснээр улсын төсөвт 138 сая төгрөг оруулсан. Гэтэл нийслэлд байгаа 5-6 музейг нийлээд 600-700 мянган хүн үздэг гэж байгаа. Гэтэл манай Батаарыг зуны гурван сард 700 мянган хүн үзсэн.
 
-Үлэг гүрвэлийн музейн захирал болохоос өмнө Байгалийн түүхийн музейд ажиллаж байсан гэлээ. Та музейн ажилтай хэзээнээс холбогдсон бэ?
 
-Би Болгар улсын Соёлын их сургуульд аялал жуучлал, газар зүйн чиглэлээр суралцаж төгссөн. Үүний дараа МУИС-ыг агнуур зүйч мэргэжлээр төгсч, Ангийн музейд томилогдсон. Ингэж ажлын гараагаа эхэлсэн. Анх музейн тайлбарлагчаар очиж, дараа нь эрхлэгч болж сүүлд нь Байгалийн хишгийн ордны даргаар ажиллаж байгаад 2010 онд Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторид ажилласан юм. Ерөнхийдөө 22 жил музейд ажиллаж байна.
 
-Таныг ан агнаж байсан гэж сонсон. Хэзээнээс ан агнасан бэ?
 
-Миний аав Намсрай гэдэг хүн 53 жил ан хийсэн. Мэдээ орсноос эхлээд аавыгаа дагаж анд явна гээд уйлдаг байсан. Би айлын ганц охин болохоор аавыгаа дагаад явдаг байсан юм. Аавынхаа ан агнах хугацаа дүрэм журмыг нь харж өссөн. Тэгээд амьтан судлаач болсон.
 
-Ер нь ямар амьтныг голлож агнаж байсан бэ?
 
-Чоноос бусдыг агнаж байсан. Үлийн цагаан оготно, зурам зэргийг чавхаар чавхдаад овоолдог байсан юм. Буугаар ч гэсэн сайн агнадаг.
 
-Таны өмссөн малгай их өвөрмөц харагдаж байна. Юугаар хийсэн бэ?
 
-Энэ малгай их утга учиртай юм. Манай ээжид уламжлагдаж ирсэн гээд надад өгсөн. Тийм болохоор би байнга өмсдөг. Адууны дэл сүүлээр сүлжиж хийсэн юм билээ.

Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2014-06-02 06:07:12
    Ymar sonin asuultuud tavidag yum be
  • бид 2014-05-30 08:02:45
    vнэнииг хэлж чадахгуи бол ухэр шиг дуугаи л яв энэ салбар хумууст соел тугээх баитал хов жив тугээчих юмаа энэ бух сэтгэгдэлуудииг саитуудад тавиад ард тумэнд энэ салбарииг хэсэг булэг хэдэн хун доош нь татаж залуучуудииг ховонд дуртаи болгож баигааг нь и
  • зочин 2014-05-30 07:33:59
    Доорх сэтгэгдлүүдийг уншихад манайхан ер нь өөрчлөлт, шүүмжлэлд их дургүй болсон улс юм шиг санагдлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний бие махбод, байгаль дэлхий үүнийг дагаж хувьсан өөрчлөгддөг нь жам билээ. Гэтэл яагаад үүний адил энэ музейн салбар
  • javzmaad 2014-05-29 17:33:45
    Tanai muzeid heden muzein mergejliin humuus bna. Muzein angi togsooguichuudiig halii. Tani shig erguu hogshin avgai muzeigees zailmaar bna. Ter sarantuya bna bas l zailah heregtei arhichin avgaishde tanitai adil. Oroonoo arhi uuj tamhi tatdag
  • javzmaad 2014-05-29 17:30:11
    Udirdah ajiltnii songon shalgaruulaltand tentselgui husagdchaad sharlhsandaa iim yum helj baival t1 baina. Tanii amnaas hun buriig muulj baisniig l sonsson oor heregtei yum sonssongui. Ta bol chadvar unen doroi negen
  • javzmaad 2014-05-29 17:27:40
    Bi muzeid ajildag engiin l negen nuur amaa budaad baih zavgi hun. Harin ta bol muzein togoonoos olon jil hiisen suidtei yumgui hool horooson buduuleg avgai guij guvshij baij muzein zahirliin ajiliig avsan.
  • hvn 2014-05-29 12:00:57
    teneg awgai chini yu we ooroo muzien salbart ajildag bj busad muzienhnee muulj bgadaa ooroosoo icheesee yaj ene delhii deer gishgej yawj chadaj bnaa vnen teneg awgai shal durgvi hvrchlee baga ergvvteeree
  • Mgl 2014-05-29 09:16:01
    Amitny ami hunuuj yavsan guruuchin arhichin avgai yu soliorood bnaa
  • Muzei 2014-05-29 09:14:43
    Sogtuu yariltslaga ugsymu haashaa yum yaridag teneg avgai ve,
  • 1 2014-05-29 06:47:14
    би музейчин Та аль ч музейд ажилладаг байж болно.Харин ч энэ музей нар чин нэг салбарийнхан болохоор бие биедээ их найрсаг хандлагатай байдаг юм бишүү. "Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гэж танд хэлмээр байна.
  • huts t1 avgai min ooroo zailaach 2014-05-29 06:44:51
    erguu avgai ve
  • музейн ажилтан 2014-05-29 04:56:30
    Би одоогоор СУИС-ы н түүх музейн ангид сурч байна мөн мэргэжлийн багш нараад заалгаж байгаа яагаад ийм олон жил музейд ажилчихаад ийм мэдээлэл муутай байдаг байнааааа. бусад музейн хүмүүс юу ч биш өөрөө төгс хүн юм байна тэ болиоч танай музей сард 5-6хү
  • СУИС 2014-05-29 04:21:42
    СУИС-д музейн мэргэжилтэн бэлтгэдэг анги байгаа. Одоогоор 80 гаруй оюутан суралцаж байна. Энэ талаар сайн мэдэхгүй бол худлаа ярих хэрэггүй. Мэргэжлийн багш нар ч бас байгаа. Манай урдаа барьдаг судлаач эрдэмтэд хичээл заадаг юм шүү.
  • Нэргүй 2014-05-29 04:12:14
    өөрөө музейд ажилладаг хүн байж нэг салбарынхаа хүмүүсийг яасан их доош нь хийж байх юм бэ. Бусдыг хэлэхээс өөрийгөө урьтаж шинж. Буруу зөвөө ухаант хүнээс асуу
  • би музейчин  2014-05-29 02:50:32
    Байгалийн түүхийн музейн барилга нь өөрөө шаардлага хангахгүй учраас дахиж барих гэж байна. Бүх үзмэр нь тоо ёсоороо байгаа гэж сонссон юм байна. Арай л буруу ойлголт иргэдэд өгөөд байгаа юм шиг санагдлаа. Танай музейн бараг бүх ажилчид мэргэжлийн бус ары