
Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр төрийн өмчит 63 компанийн 32 нь 32 тэрбум төгрөгийн алдагдалтай, 31 нь 176 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Ашгаас алдагдлыг нь суутгахаар 144 тэрбум төгрөг үлдэж буй юм. Төрийн өмчит компаниуд нийт 18.6 их наяд төгрөгийн хөрөнгөтэй аж. Үүнээс үзэхэд төрийн компаниуд өнгөрсөн жил 0.8 хувийн өгөөжтэй ажиллажээ. Харин 2013 онд төрийн өмчийн компаниуд нэг хувийн өгөөжтэй ажилласан аж.
Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn