Нийт ажилгүйчүүдийн 32.5 хувийг дипломтой ажилгүйчүүд эзэлж байна
Оны эхний нэг сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 49.6 мянга болсны 27.1 мянга нь эмэгтэйчүүд юм. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.8 мянга нь ажилгүй иргэд болж өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.6 мянга буюу 54.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 1 сард ажилгүй 8.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 585 иргэн ажилд зуучлагдан орж, 9.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 32.5 хувийг дипломын болон бакалаврын, 6.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.9 хувийг суурь, 42.9 хувийг бүрэн дунд, 2.0 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.