Кибер аюулгүй байдлын Ази-Номхон далайн форум үргэлжилж байна
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран Ази номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү форум нь Ази номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Австрали, Япон, Хятад, Малайз зэрэг орнуудад болж байсан уг хурлыг манай улс анх удаа өөрийн оронд зохион байгуулж буйгаараа онцлог аж. Тус форумаар Цахим аюулгүй байдлын Балигийн төлөвлгөөний хэрэгжилт, Спам, хортой код, вирус, аюул занал, будлиан, таних тэмдгийн хулгайны асуудлууд, Хор хөнөөлтэй цахим хуудсууд болон бага насны хүүхдийн хамгаалалт, Кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх, Компьютерийн яаралтай тусламжийн багуудын үйл ажиллагааны танилцуулга, Шинээр гарч ирж буй аюул, занал, зорилтот халдлагууд зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.



Форумд Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын гишүүн орнуудаас Афганистан, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНАЛАУ, Вьетнам,  Камбож,   Малайз, Малдив, Мянмар, Непал, Филифин, Фижи, Пакистан, Папуа, Шинэ Гвиней, Шриланк, Тайланд, Тонга,  Япон зэрэг нийт 20 орны Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамдуудын мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч, шинжээчид оролцож байна. Мөн олон улсын байгууллагаас Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT), Ази номхон далайн бүсийн орнуудын сүлжээ мэдээллийн төв (APNIC), Азийн интернэтийн нийгэмлэг (ISOC), NTT, Хонконгын Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн холбоо (PISA), Токиогийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байна. Харин манай улсаас Төрийн захиргааны төв байгууллагууд, банк, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч операторуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, инженерүүд оролцож байгаа аж.

Олон улсын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулган маргааш өндөрлөх юм.

П.Наран

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.