Хулгана жилтнүүд аливаад хэт итгэн, хүлээх хэрэггүй
Хулгана жилтнүүдэд дарамттай хэцүүхэн жил тохиож байна. Та тийм биш байгаасай гэж итгэж найдан хүлээж байх шиг. Энэ нь таны амьдралд хүлээлт үүсгэж, түүнээс улбаалсан сэтгэл санааны тайван бус байдал үүсгэнэ. Таны ойр дотныхон ч бас л хүлээлт дунд байна. Өөрөөр хэлбэл, таны байдал тэдэнд нөлөөлөөд байна.
 
Хэт их хүлээлт нь цаашлаад бусдын сэтгэл санааг ч таагүйтүүлж мэдэх юм. Аливааг хэтэрхий сайнаар хүлээж асуудлыг хүндрүүлэхийн оронд өөртөө цаг гаргаж, шийдвэрлэхэд хүнд асуудлыг орхиж, ажлаас түр зуурын чөлөө авч, хол газар аялахыг зөвлөе. Мөн гэр бүлдээ ойр байж, дотно харилцаагаа хадгалаарай. Хүнд хэцүү үе ирж буй ч энэ нь танд сургамж болж, хойшдын амьдралд тань туршлага болно.
 
Ажил алба: Хонь жилд Хулгануудын ажил алба хүндрэл үүсэх нь. Жилийн туршид шаргуу хөдөлмөрлөхийг шаардаж байна. Жилийн дундаас ажил албанд гарсан ямар ч боломжийг барьж авахад бэлэн бай. Энэ нь хүндрэлийг эрсдэлгүй давах гарц байх болно. Хэрэв хангалттай сайн ажиллаж чадвал албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх боломж эрэгтэй Хулгануудад байна. Хүнд хүчир, амралтгүй ажиллавч гэр бүлдээ, дотны хүмүүстэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх нь танд хаана ч байхгүй амралт гэдгийг санууштай. Тэдний халуун сэтгэл, халамж ажил үйлсэд тань учирсан саад бэрхшээлийг хөнгөхөөн давахад туслана.
 
Мөнгө санхүү: Ялангуяа жилийн эхээр мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд ухаалаг хандаарай. Ухаалаг хандана гэдэг хэрэгтэй зүйлдээ гap тат гэсэн үг биш юм. Ажил мэргэжлийнхээ салбарт томоохон өөрчлөлт хийх нь таны санхүүтэй шууд холбоотой. Тиймээс байр суурь, албан тушаал ахихдаа санхүүдээ баригдахгүй, санаа зовохгүй байхын тулд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ нь таны хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд үүнээс хамаарсан санхүүгийн асуудал Хонь жилд олон үүснэ. Ялангуяа жилийн сүүлээр санхүүгийн хүндхэн асуудалд орж мэднэ.
 
Хайр дурлал: Хонь Хулгануудад гал халуун хайрыг бэлэглэж байна. Ихэнх ганц бие Хулганууд удаан баттай холбогдох хайрттайгаа учирна. Сэтгэл зүрхээ сонсч чадвал хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа гэр бүл үүсгэх хэмжээнд зузаатгах боломж байна. Хүн ямар үр тарина түүнийгээ хурааж авна гэдэг үг Хулгана жилтнүүдийн хайр дурлалын амьдралд энэ жил их хамаатай байх нь. Хайрын асуудалд гоо сайхан, материаллаг зүйлс гол болгох хэрэггүй. Хайртай хүнтэйгээ бодлоо хуваалцаж, харилцаагаа амьд байлгахыг хичээгээрэй. Гэр бүлтэй бол тэдэндээ цаг зарцуулвал тэднийхээ дэмжлэгийг ихээхэн хүртэх болно.

Эрүүл мэнд: Хонь жил бас л эрүүл мэнддээ маш сайн анхаарахыг сануулж байна. Эрчимтэй хөдөлгөөнтэй байж, өдөр тутмын хоол хүнсэндээ санаа тавихыг зөвлөе. Ажил, амралтын, дэглэм алдагдах болон уур бухимдлаасаа болж эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулахгүй байх хэрэгтэй. Ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс илүү сайн гэдгийг жилийн туршид санууштай. Хонь жилд санхүүгийн байдал, ажлын ачааллаас шалтгаалж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэдэх тул биеэ сайтар чагнаж, ямагт анхаар.
 
Зохимжтой ажил мэргэжил: Зохиолч, нэвтрүүлэгч, зөвлөх, хуульч, улс төрч, менежер, судлаач, түүхч, академич. Тэд бизнесийн ертөнцөд маш амжилттай байна.
 
Сайн зан чанар: Нийтэч, бурхнаас заяасан онцгой авьяастай, ухаалаг.
 
Муу зан чанар: Тооцоотой, нууцлаг, харамч.
 
Дуртай өнгө: Хөх
 
Ивээлтэй чулуу: Алмаз.
 
Дуртай зүйл: Сагсан бөмбөг, билльярд, уран зураг, гар урлал. дотоод чимэглэл,
 
Дургүй: Ямарваа дэг жаягт дургүй.
 
Алдартнууд: Моцарт, Жорж Вашингтон, Лев Толстой, Жюль Верн, Антонио Бандерас, Льюс Армстронг.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хулгана  2018-10-13 11:19:54
    энэ их зөв юм бна шүү
    66.181.160.66
    Мэдэгдсэн Хариулах