Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёкозүна М.Анандыг хүлээн авч уулзлаа
Японы сүмогийн 71 дэх их аварга Мангалжалавын Ананд өчигдөр эх орондоо иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр шинэ аваргыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, ёкозүна цол хүртсэнд баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилтаа улам бататган, ялалтаа үргэлжлүүлэхийг ерөөлөө.

16 настайдаа сүмод барилдах хүсэлтээ илэрхийлсэн захидал бичсэнээр Японыг зорьж Кёкүшюзан Батбаяр онгоцны буудалд тосч авснаас хойш 12 жилийн дараа их аварга цолд хүрлээ гэж М.Ананд ярилаа.

Хүсэл тэмүүлэлтэй байж, зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөж амжилтад хүрсэн монгол хүүгээрээ бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд монгол залуучууддаа хандаж зөвлөгөө хэлэхийг  хүслээ.

Амжилт гаргана гэдэг гагцүү бэлтгэл хийх биш зөв төлөвшил чухал. Хүнтэй зөв харилцдаг, ажлыг бага гэж гололгүй чин сэтгэлээсээ хийж байх нь амжилтын түлхүүр. Хүнийг хүндэлж байж л өөрийгөө хүндлүүлдэг юм байна гэж сүмогийн шинэ аварга хэллээ.

Уулзалтад Монголын Сүмогийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр, М.Анандын аав Ч.Мангалжалав нар байлцлаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2014-05-28 04:38:37
    TAIRDAS PRIME MINISTER.
    202.131.248.74
    Мэдэгдсэн Хариулах