Өнгөрсөн даваа гаригт УИХ-аар "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар санал хэлж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт хямралаас гарахад бодит төлөвлөгөө хэрэгтэй гэж байсан.
Тэрбээр хэлэхдээ “МАН 2012 онд ард түмэн нь ажилтай, орлоготой, аж ахуйн нэгжүүд нь өргөжин хөгжсөн, эх орны өнцөг булан бүрт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн, эдийн засгийн өндөр өсөлттэй, өөдрөг тэмүүлэлтэй улс орныг хүлээлгэн өгсөн. Хоёр жил гаруйн өмнөх ийм байдалтай өнөөдрийн нөхцөлийг харьцуулан дүгнэж үзэхэд эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унасан байна. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 570 сая.ам доллар болж 8 дахин буурлаа. Улсын өр сүүлийн 2 жил гаруй хугацаанд 3 дахин нэмэгдэж 14 их наяд төгрөгт хүрлээ. Үүнээс улбаалан төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 онд 19 дахин их буюу 700 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардлаас ч их дүн юм. 2012 онд 1338 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш50 орчим хувиар өсч 1960 төгрөгт хүрлээ. Валютын ханшийн ийм хөөрөгдлөөс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудлаа. Төмсөө ширхгээр, ургамлын тосоо граммаар авдаг иргэд олширч, такси барьдаг, хоолны газруудаар үйлчлүүлдэг хүмүүс өдөр ирэх тутам цөөрч, худалдаа үйлчилгээний лангуунууд олноороо эзэнгүйдэж байна. Энэ бүх хямралаас гарахын тулд бодит төлөвлөгөө хэрэгтэй байна” гэв.
Уг тогтоолын төсөлд хөтөлбөрийг макро эдийн засгийг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тогтоолын төсөлд нийт 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөж байгаагаас макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх замаар эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгах бол эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгахаар төлөвлөсөн байна.
Мөн эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийн алдагдлыг бууруулж, хувийн хэвшилд ирэх ачааллыг зөөлрүүлж, ажлын байрыг хамгаалахаас гадна дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх зэрэг үндсэн чиглэл, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр манай улсын эдийн засагт учрах сөрөг нөлөөллийг багасгах, хямралт байдлыг эрсдэл багатайгаар даван туулах зэрэг эерэг ач холбогдолтой гэж үзжээ.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn