Гэрийн хоймроо зөв зүгт тодорхойлох нь чухал
Эртнээс монголчууд шинэ гэрт орсон болон шинэ нутаг усанд буухдаа байгаль, газар, уул усны аюул гай гамшгаас хамгаалах, түүнчлэн газар лусыг номхотгох үүднээс ‘‘Дашзэвэг’’ гэгч номыг уншуулдаг. Хүмүүн бид од гарагсаас гадна лусын эрхшээлд байдаг. Лус гэдэг нь бидний оршин буй газар, уулын эзэд болох савдгийг усаар эрхшээн захирч байдаг. Тиймээс асар их усны гүйдэлтэй газрыг номхотгох үүднээс лусаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.
 
Шинэ байшингийн суурийг тавихдаа газрыг нь очироор хөнддөг. Очир, хонх бол арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, билэг нь хонх бөгөөд юуг ч зүсэх чадвартай очир алмас эрдэнийг бэлгэдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг арилгадаг. Очир асар их хүчийг агуулдаг учраас лусын эздээс зөвшөөрлийг авч чаддаг гэж үздэг. Харин хонхны дуу нь бурханы чихэнд уянгалаг сайхан аялгуу болон хүрдэг бол ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг нь хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж очин атгаг муу санааг нь хагалан бутраадаг хэмээн бэлгэддэг. Хонхны дуугаар дарж үлдэн хөөж чадаагүй ад зэтгэрийг очироор нухчин дардаг. Тиймээс хонх, очир хоёр ямагт хамт байх учир нь энэ аж.
 
Шинээр гэр бүл бологсод болон шинэ гэр орон сууцанд орохдоо лам хуврага залж ном уншуулдаг. Энэ нь нэг ёсны сэтгэлзүйн засал болдог. Өнөө үед байшин барилгын байрлалаас хамаарч айлын гэрийн үүд хаашаа ч хамаагүй харах болсноор айлын хоймор тал ч зүгээ алдах болсон. Ихэнх орон сууцны айлууд гэрийн хоймроо үүдний эсрэг тал байх ёстой мэтээр ойлгодог нь маш буруу юм. Угтаа бол ертөнцийн зүг чигт тулгуурлан гэрийн хоймроо тодорхойлох ёстой.
 
Нар зүүнээс манддаг учраас гэрийнхээ үүдийг тэр зүгт харуулдаггүй, дэлхийн тэнхлэгийн гол руу чиглүүлж барьдаг. Хоймор нь сайн зүг буюу хойд зүгт байрлах ёстой юм. Түүнээс гадна өвөг дээдсээс хоймрыг бурхан зүг хэмээн хүндэтгэж ирсэн. Тиймээс орон сууцны айлууд хоймроо зөв тодорхойлж, бурхан шүтээнээ байрлуулах нь зөв таатай амьдрах үндэс болох юм.
 
Монгол гэр бол агаарын урсгал солилцоо хангалттай явагдаж байдаг амьдралын хамгийн таатай нөхцөлийг хангадаг сонгодог сууц. Гэрт булан тохой байхгүй, дугариг учраас уугиулсан арц, хүж бүх орон зайнд хүрч, гэрийн аль ч хэсэгт муу муухай, сөрөг зүйл үүрлэдэггүй гэж үздэг. Орон сууц, байшингийн хувьд булан тохойд ад зэтгэрүүд үүрлэдэг гэж үздэг тул булан тохойг арц, хүж гангаар сайн утаж ариулах нь зүйтэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-03-06 06:20:16
    202.179.10.94
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-02-18 02:29:03
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.106
    Мэдэгдсэн Хариулах