Жэки Чаны хүү суллагдсан даруйдаа  уучлал гуйжээ
Өнгөрсөн онд мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баривчлагдаад байсан Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан зургаан сар шоронд хоригдсоны эцэст өчигдөр суллагдлаа.Нэрт жүжигчний хүү Жэйси Чан  өдгөө 32 настай бөгөөд Хятадын Чэ Чэн хотын хорих газраас өчигдөр үд дундын үед суллагджээ.Тэрбээр шоронгоос гарах үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйсан тухай АП агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн оны 8-р сард Жэйси Чан , Тайваны алдарт жүжигчин Лин Фенжао-гин хүү Ko Кай  нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан бөгөөд Бээжин дэх Жэйсигийн гэрээс 99,2 грамм хар тамхи олджээ.

ХонгКонгын жүжигчин Жэйси Чаныг мансууруулах бодис хэрэглэсэн болон хадгалсан хэргээр буруутгаж 2000 юань (S $ 430) шоронд зургаан сар хорих ял ноогдуулсан бол шоронд Тайваны дуучин Кай Ко 14 хоног баривчлагдан олон нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлжээ.

Дуучин Кай Когийн жинхэнэ нэрийг Ко Чэн Тун гэх бөгөөд Тайваньд Жэйси Чанаас илүү алдартай уран бүтээлч юм байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-02-18 02:22:25
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!