“Лалын улс” бүлэглэлийнхэн Египетийн 21 христийн шашинтныг цаазалжээ
“Лалын улс” бүлэглэлийн алан хядагчид Египетийн иргэн христийн шашинт 21 копт үндэстнийг цаазаар авчээ. Барьцаалсан коптуудыг Ливийн нийслэл Триполи хотын ойролцоох далайн эрэг дээр цаазаар авч байгаа тухай видео бичлэгийг алан хядагчид интернэтээр тараасан байна. Үүний дараагаар Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Аюулгүйн танхимын хуралдааныг хуралдуулан нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. Ингээд  Египетийн ард түмэнд хандан зурагтаар мэдэгдэл хийжээ. Энэ нь  хэрэгтэй гэж үзсэн үедээ алан хядагчдад зохих ёсны хариу өгөх тухайгаа хэлээд алуурчдын шийтгэнэ гэжээ.

Герман дахь Коптуудын үнэн алдартны сүмийн Ерөнхий хамба Анба Дамиан Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө “Тэр хүмүүс христийн шашинтан байсныхаа төлөө алагдлаа” гэжээ. Цаашлаад Ливид хөлсний ажил хийж байсан хүмүүсийн автобусаар Египет рүү буцахад нь барьцаалсан гэдгийг хэлсэн байна. “Лалын улс” бүлэглэлийнхэн барьцааны хүмүүсийн төлөө мөнгө нэхээгүй гэдгийг Анба Дамиан хэлээд барьцаалагдсан коптуудын төрөл садангууд Египетийн эрх баригчдад хандан тусламж хүссэн ч дорвитой алхам хийгээгүй гэж буруутгажээ.

Хэт явцуу үзэлт бүлэглэлүүдийн интернэт хуудсанд ажиглалт хийдэг Америкийн судалгааны “SITE Intelligence Group” нь барьцааны хүмүүсийг цаазалж  байгаа бичлэгийг жинхэнэ гэдгийг нотолсон байна.
Эх сурвалж: ““Bild”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2015-07-04 15:48:42
    Sain baina shdee manaid irese tegeed bugdiig ni huchirhiileed ustgaasa Tom jijiggui gehgui
    103.229.122.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zailuul 2015-02-25 11:34:43
    huurhiis ar geree tejeeh gej tsagiin ajil hiigeed ehner huuhedruuge butsaj yvsan gemgui amtadiig horooh shaardlaga baisan u HETERHII ZERLEG
    27.119.131.89
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-02-23 01:24:20
    Лалынхан манайд ирэхгүй юм байх даа???
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • tumur 2015-02-22 06:14:00
    UM mani badmikhum.
    112.72.13.207
    Мэдэгдсэн Хариулах