АНУ-ын Батлан хамгаалахыг экс сайд Европт дайн дэгдэх эсэх нь Путинээс шалтгаална гэв
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Леон Панетта Германы “Der Spiegel” -д ярилцлага өгөхдөө “Дайн гарах эсэх нь Украйнд түрэмгийлэл эхлүүлснийхээ аюулыг Путин хүлээн зөвшөөрөх эсэх, гал зогсоох асуудалд нааштай хандах эсэхээс шалтгаална. Тэр дайныг хүсэж байна уу эсвэл энх тайвныг уу, бүх зүйл түүний гарт” гэж хэлсэн байна.

Минскт байгуулсан гал зогсоох тохиролцооны тухайд Панетта хэлэхдээ Өрнө дахин тохиролцоог дагалдуулан Украйн эдийн засгийн болон цэргийн тусламж үзүүлж хүчлэхийг хүсвэл гал зогсоох нь зөвхөн цаг зуурын зүйл болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Киевт зэвсэг нийлүүлэх тухай хэлэхдээ сайд хэвээр байсан бол хэдийн нийлүүлэх байсан гээд Москвад анхааруулга өгөхийн тулд Украйнд зэвсгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр “Зэвсэг нийлүүллээ гээд Орост ялагдал хүлээлгэж болохгүй гэж намайг эсэргүүцэж болно. Гэтэл өндөр төлөөс төлөх хэрэгтэй болно шүү гэдгийг Москва ойлгоход зэвсгийн тусламж хэрэгтэй” гэсэн байна.

Үүнээс гадна ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн энхийг тогтоох талаар гаргаж байгаа хүчин чармайлтыг өндөр үнэлж. Германы улстөрчид Путинтай харилцахдаа хэт гэнэн байж магадгүй гэсэн яриаг үгүйсгээд “Меркель бол Европын хүчтэй удирдагч. Би түүний гаргаж байгаа дипломат чармайлтыг үнэлж байна. Гэхдээ хэрэв одоогийн оролдлогууд үр дүн авчрахгүй бол хүч хэрэглэн шийдэхээс өөр аргагүй болно гэдгийг тэр ойлгох нь чухал гэж үзэж байна” гэжээ.

Оросын Ерөнхийлөгч Путины тухайд хэлэхдээ түүнийг хувийн зорилгодоо хүрэхийн тулд өрнөдийн орнуудын далдуур залж чиглүүлж байна гээд “Энэ яг л муур хулгана болж тоглохтой төстэй байна” гэж. Мөн Украйнд болж байгаа зүйлсийн талаар Орос худал хэлж байна гэж буруутгаад “Байлдааны ажиллагааг түр зогсоох тухай тохиролцоог Москва зөрчсөн нь илэрхий байгаа тул Путин үнэхээр гал зогсооход бэлэн байна уу эсвэл цаашид ч энэ тоглоомоор тоглосон хэвээр байх уу гэдэгт асуудлын гол нь байна” гэжээ.
Эх сурвалж: “Der Spiegel”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ха 2015-04-28 06:03:42
    Америкууд дэлхийд азаргалж байх гэсэн санаа нь зарим бүс нутагт хэрэгжиж чадахгүй, сөрөг хүчинтэй тулгармагц цаанаа их бухимдаж, байж ядаж байгаа нь илэрхий.
    150.129.142.74
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-02-20 12:42:46
    uul ni Puteniig bish oros hunii mun chanariig uneleh heregtei um daa
    79.197.183.14
    Мэдэгдсэн Хариулах
  • erdene 2015-02-20 10:09:58
    jhervee putin ii zuv yum bol mongol ch gesen tuukhen gazar nutgaa avakh kheregtei tuva buriad khalimag yakut geed busad uls ch gesen orosoos gazar nutgaa avakh ...
    150.129.140.87
    Мэдэгдсэн Хариулах
    • Пүрэвдорж 2015-02-22 14:17:04
      Хамрынхаа нусыг, бөгснийхөө баасыг арчиж сураагүй чи яаж авах вэ дээ. Үүний тулд эхлээд чи хангалуун ухаалаг амьдрах хэрэгтэй.
      112.72.13.155
      Мэдэгдсэн Хариулах
  • УӨӨ 2015-02-19 04:47:15
    АМ ЕРИК БОЛ ДЭЛХИЙД ХҮЧИРХЭГ БАЙХ БОДЛОГОТОЙ ........ ЭНД ТЭНД БАЙЛДАЖ АРД ТҮМЭНИЙГ ДАЙНЫ ЗОЛИОСОНД ХИЙЖ ХОХИРООЖ ЯВДАГ ......
    112.72.13.128
    Мэдэгдсэн Хариулах
  • suh 2015-02-19 03:07:06
    svvliin ved delhii deer bolj bgaa bvh byzar balmad vil yabdlygdin ard dandaa amerik bj bgaa. tednii byzar gar hvreegvi neg ch asyydal alga
    202.72.245.152
    Мэдэгдсэн Хариулах
  • saraa 2015-02-18 20:57:59
    ene muuhai Amerik hudlaa uls ornii hoorond hor nairuuldag shulam bh ymaa oorsdiigoo yay gr ej bj busdiin ymiig deeremdej bgui bol huch heregledeg zantai ymaa
    188.109.141.62
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-02-18 18:51:58
    teneg amerik.oorsdiigoo yaj gej baij un ter haa bsn ukraind hoshuugaa dyrdrg um be.nato derged ni irchihsen bhd orosuud harin ch hyleetstei bn.
    66.58.202.234
    Мэдэгдсэн Хариулах
    • Nasaa 2015-02-19 08:27:03
      Tiim shuu Kremiig bulaaj avchaad. Neg ard tumniig dainii gald oruulchaad huleetstei baina. tee.
      202.72.245.70
      Мэдэгдсэн Хариулах