Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд "ЭСТО" ХХК Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг энэ сарын 30-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хаахаар болжээ.
Энэ хугацаанд хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэх ажлуудыг гүйцэтгэх ажээ. Дээрх 10 хоногийн хугацаанд тус 2.2 км авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм. Гэхдээ Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй гэнэ. Иймээс энэ хугацаанд дээрх замаар зорчих боломжгүй болж байна.
Г.Уянга
оллоо.мн