Батлан хамгаалахын удирдлагуудын булхайг “Улсын нууц” хэмээн халхалсаар байх уу
Генерал Т.Дашдэлэгийн өмнөөс Лу.Болд 1.8 сая ам.доллар хойд солонгосчуудад төлсөн үү

Батлан хамгаалах яаманд бакал гутлаас эхлээд танк хүртэл зарчихдаг овс­гоотой сайдууд байлаа.

Улсын хи­лээр төмрийн хог нэрээр Ирак руу гар­гасан танкууд АНУ-ын цэргүүд рүү буу­даад үзсэн байх шүү. Батлан хамгаалах яам­ны удирд­лагууд нэг үе соц нийгмээс үлдсэн танк, буу сум, техникийг “Улсын нууц” нэрийн дор зарж үрсэн. Гэхдээ хэч­нээн танк төм­рийн хог нэрээр га­­дагшаа гарсан, хэн, хэн гэдэг генерал гардан зо­хион байгуулагдсан гэдэг нь тодорхойгүй байдаг юм.

Монголын ард түмний хүч хөдөл­мөр, эх орноо гэ­сэн халуун сэтгэлээр бүт­­­сэн хэдэн зуун танк, ба­рилга бай­шин, зэр зэвсэг хэдхэн жилийн дотор алга болсон. “Бүхнийг фрон­тод” гэ­дэг шиг бүгдийг мөн­­гөөр арилжиж эхэлсэн.

Бат­лан хам­гаалах яаманд шур­галсан авлига­чид харх шиг бүх­нийг мэрж байсан ч он­го­цонд тулаад зогссон юм. Танк, буу, сум, бакиалан гутал, орос цэргүүдийн үл­дээсэн барилга байшин, техник хэрэгсэл, халбага сэ­рээг хүртэл зараад дуусчихсан болохоор арга ч үгүй юм уу даа.

Түр зогсолт хийсэн албан тушаалтнууд 2000 оноос эхлэн дараагийн хил хязгаарыг зөрчиж эхэлсэн нь онгоцны моторын наймаа байлаа. Онгоцыг бүхлээр нь зарахад олон хүний ан­хаарлыг татна. Тиймээс хэсэгчлэн зарах нь ухаан сийлсэн хэрэг байв. Хуулийн хүрээнд хулгай хийхийн тулд онгоц задалдаг компани хүртэл байгуулсан байдаг. Ийм бизнес яг хэзээнээс эхэлсэн нь бас л тодорхой бус.

Батлан хамгаалах яамныхан зэвсгийн наймаанд гаршсан

Өнгөрсөн жил Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хам­гаалах цэргийн команд­лагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын бүлэг этгээд онгоцны мотор зарсан хэрэг илэрсэн. Энэ хэргийн талаар та бид мэдэхгүй өнгөрч болох байсан. Яагаад гэвэл Батлан хамгаалах яам­ныхан хулгай луйвруудаа “Улсын нууц” гэсэн халхавч дор хийж ирсэн байдаг.

Тагнуулын Ерөнхий га­зарт мотор зарсан албан тушаалтнуудын асуудал хэ­дийнээс эхлэн шалгагдсан бэ гэдэг нь ч сонин. Энэ талаар ТЕГ-ын дарга Б.Ариун­сангаас асуухад “Надаас өмнө шалгагдаж байсан. Наад асуудал чинь улсын нууцад хамаардаг” гэсэн юм. Түүний өмнөх дарга Д.Гэрэлээс тодруулахад “Бат­­­лан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой онгоцны мотор зарсан асуудал надаас өмнө Р.Болдын үед ч байсан” гэлээ.

Эдгээр дарга нарын ярианаас үзвэл онгоцны мо­торын наймаа их л эртнээс улбаалсан байгаа юм. Батлан хамгаалах яаманд үүрлэсэн булхай луйврыг “Улсын нууц” гэсэн нэрээр олон жил нууж ирсэн байдаг. Хархны үүр шиг болсон энэхүү хэргийг сөхөн гаргасан гаргасан хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж юм. Санаатай, санамсаргүй нь мэдэхгүй энэ хэрэг сөхөгдөхөд ихээхэн түлхэц өгсөн юм.

Ц.Элбэгдоржоос хойд солонгосчууд мөнгө нэхэж сандаргажээ

2013 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчилсан билээ. БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намд бараалхах үеэрээ их удирдагч Ким Чен Унтай уулзсан байх гэх мэдээ олон хүний сонирхолыг татаж байлаа. Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж хойд, өмнөд Солонгосын хоо­­ронд гүүр болох боломж­той гэсэн таам­гууд ч явж байсан.

Гэтэл хөшигний цаана өөр асуудал өрнөсөн та­лаар айлчлалд багтсан за­­рим эрхэм ам алдсан бай­­даг. Тухайлбал хойд Солонгосын талаас “Танай Бат­лан хам­гаалах яамны удирд­лагууд онгоцны мотор өгнө гээд урьдчилгаа болгон 1.8 сая ам.доллар авсан. Одоо мотор ч үгүй, мөнгө ч үгүй боллоо. Шийдэж өгнө үү” гэсэн гомдол тавьсан байдаг. Ийм сонин асуулт ирнэ гэж төсөөлөөгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Судлаж үзье” гэсэн хариулт өгсөн сурагтай байгаа юм. Үнэндээ бол Ц.Элбэгдоржид энэ талаар мэдэх зүйл бай­гаагүй л болов уу.

Манай Батлан хамгаалах яамны удирдлагууд ядарч зүдэрсэн ч зэвсэглэлд дуртай хойд Солонгосын Засгийн газраас урьдчилгаа төлбөр авсан хэрнээ яагаад онгоцны моторуудаа нийлүүлсэнгүй вэ. Аль эсвэл онгоцны зарах мотор байгаагүй хэрэг үү. Яагаад гацав гэдэг нь сонин. Энэ бүхэнд олон улсын байдал нөлөөлсөн талаар өгүүлэх болно.

1970 онд ЗХУ-аас 40 ширхэг МиГ-21 сөнөөгч онгоц бэлэглэсэн байдаг. Үү­нээс гадна 1979 онд ЗХУ, БНМАУ-ын хооронд нууц­­лалын зэрэгтэй гэрээ байгуулжээ. Тэр гэрээнд ЗХУ-аас авсан байлдааны зориулалт бүхий зэр зэвсэг, техник хэрэгслийн хугацаа дууссан ч БНМАУ дангаар устгахгүй, гуравдагч оронд зарахгүй гэсэн гэрээ байгуул­сан байна.

Тийм учраас ОХУ-ын талаас нэгэн цагийн ах дүүгийн барилдлагад улс орнуудад зарсан, бэлэг­лэсэн зэр зэвсэг, техник хэрэгслийнхээ талаар чих тавин суудаг юм билээ. Нэг хэсэг оросын тал МиГ-21 сөнөөгч онгоцныхоо сургалт, засвар үйлчилгээг хариуцсан бай­даг. Эдгээр онгоц ЗХУ-аас хараат байсан нь илэрхий юм.

Батлан хамгаалах яа­манд Лу.Болдын баг очсон даруйдаа МиГ-21 сөнөөгч онгоцыг сонирхож эхэлжээ. Гэхдээ тэдний баг тун хашир хөдөлсөн байдаг.

Тухайлбал нэг өдөр сөнөөгч 40 ширхэг онгоц алга болонгуут “Хэн туучихав” гээд хардаж эхэлнэ. Тиймээс ОХУ-аас 20 ширхэг МиГ-29 хэмээх сөнөөгч онгоц худалдан авахаар хэлэлцээр хийж эхэлжээ. Батлан хамгаалах яамны удирдлагууд шинэ онгоцоо хүлээн авч сүр дуулиантай нээлт хийх байсан биз. Батлан хамгаалах яамны удирдлага онгоцны мотор зарах гэж байгааг ОХУ-ын тагнуулын алба мэдсэн байдаг. Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийх гээд байна гэдгийг мэдсэн ОХУ-ын талаас зөвшилцөхгүйгээр онгоцны мотор худалдахгүй байхыг сануулжээ. Харин Батлан хамгаалах яамны экс удирдлагууд “Юун сүртэй юм бэ. Хугацаа нь дууссан онгоцны мотор зарахад яадаг юм бэ. Та нар эвдэрсэн машинаа хог дээрээ хаядаггүй юу” гэжээ. Энэ тухай мэдсэн сэтгүүлчдийг дээрхийн адилаар загнасан байдаг. Сэтгүүлчид загнуулаад дуугүй болж болно. Харин ОХУ, Хойд, Өмнөд Солонгос, НҮБ онгоцны моторыг хог гэж харахгүй байгаа юм. Тэр улсууд л анх Монгол Улс зэвсгийн наймаа хийж байна гэснийг нэмээд хэлэхэд илүүдэхгүй биз.


Шулуухан хэлэхэд орос ах нар бага, сага юм нэхсэн хэрэг л дээ. Иракт танк зарсан асуудал дээр оросуудтай тохироо явагдсан учраас дуулиан шуугиангүй өнгөрчээ. Ямартай ч Лу.Болдын багийнхан оро­сын талын нот бичгийг аваад зогтусан онгоцныхоо моторыг нийлүүлж чад­сангүй. Энэ хугацаанд хойд Солонгосын тал 1.8 сая ам.доллараа Лу.Болдын хамтрагч С.Нацагдорж, Ж.Бям­баноров нарын данс руу хоёр хуваан хийсэн бай­даг.

Үнэндээ бол Зэвсэгт хүч­ний жанжин штабын Агаа­рын довтолгооноос хам­­­­гаа­­лах цэргийн ко­манд­лагч асан, баригадын гене­рал Т.Дашдэлэг жи­жиг гар. Сайдын өгсөн ту­шаа­лыг биелүүлдэг цэрэг байсан бо­лов уу. Хэзээ байх­даа ар­мийн­­хан даргын тушаалгүйгээр хөдөлдөг байлаа. Ямартай ч Т.Даш­­дэлэг гэрээнд гарын үсэг зурж Ж.Бямбаноров, С.Нацаг­дорж нар мөнгийг нь авчээ.

Энэ хоёр эрхмийн талаар цухас өгүүлье. С.Нацаг­дор­жийн хувьд Лу.Болдын хамтран бизнес хийгч, хувьцаа эзэмшигч юм. Нэг зоосны сүлд, тоо хоёр л гэсэн үг. Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноровын хувьд алдартай нэгэн. Хил дээр хураалгасан 40 тонн спиртыг эхнэрийнхээ “Ур­гамал ЗМ” компанид шил­жүүлсэн, улсын нөөцөд өвс бэлтгэх нэрээр 340 сая төгрөг зувчуулсан гээд дуусахгүй их асуудалд холбогдож байсан.

Онгоцны сэгийг хадгалсан компанийг дарамталжээ

Ингээд мөнгө дансанд ороод ирсэн ч онгоцны мо­тороо шилжүүлж чадах­гүй байдалд хүрсэн байгаа юм. Гэвч мань дарга нар зүгээр суусангүй. Батлан хамгаалах яамны харьяа “Транс сэргэлт” компанийн хашаанд “МиГ-21” онгоцуудыг аваачиж эд ангиар нь салгаж эхэлсэн байна. Тэгээд их биеийг нь төмрийн ченж Н.Гантулгад өгсөн байдаг. Тэрбээр дөрвөн камаз дүүрэн онгоцны төмрөө Налайх дүүрэгт байрлах төмөр хайлуулах үйлдвэрийн хашаанд буулгажээ.

Төмрийн ченж Н.Ган­тулга “Батлан хамгаалах яамнаас хаягдал төмөр авч байсан. Хаягдал төмөр өгөх болгондоо “Улсын нууц” гэдэг юм. Онгоцны их биеийг өгөхдөө “Улсын нууцын дөрөвдүгээр зэрэглэлтэй гэж хэлсэн” гэжээ. Үүнд бас нэг нууц бий. Уг нь бол “Транс сэргэлт” компани зэвсэг болон байлдааны техник хэ­рэгслийг устгах үндсэн үү­рэгтэй. Тэр үүргээ төмрийн ченж Н.Гантулгад даатгасан учраас “Улсын нууц” гэдэг үгээр сүрдүүлсэн хэрэг.

Налайх дүүргийн ну­таг дэвсгэрт байх төмөр хай­луулах “Металл Олт” компанийн захирал Р.Бат­тогтох “Гантулга л гуйгаад байхаар нь онгоцны сэгийг хашаандаа буулгачихсан юм. Гэтэл янз бүрийн улс ирээд дарамтлаад болдоггүй. Манай харуул манааг хүртэл зодож сүрдүүлсэн” хэмээн ярьсан юм. Энэ ямар учиртай юм бэ. Яагаад “Металл Олт” компанийн захирлыг сүр­дүүлж дарамталсан асууд­лыг хууль хяналтынхан тоолгүй өнгөрөв?

Хойд солонгосчууд бүтэлгүй гэрээ байгуулсан даргаа цаазалсан гэв

Батлан хамгаалах яамны удирдлагуудтай онгоцны мотор авах гэрээ байгуулсан Хойд Солонгосын талын ал­бан тушаалтан цаазлуулсан гэж хэлэх эх сурвалжууд ч байдаг. Хойд Солонгосын тал мөнгөө өгсөн учраас зүгээр суусангүй. Хойд Солонгосын Элчин сайд Сон Ир Хо Батлан хамгаалах яаманд удаа дараа хандсан ч тусыг олсонгүй. Тиймээс Ц.Элбэгдоржид хан­дан “Онгоцны мотор өгч чадахгүй бол мөнгөө авъя” гэсэн хүсэлт тавьжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­­­­жийн тэвчээр алдаг­даж хууль хяналтын бай­гуул­­лагад тусгай үүрэг өгс­нөөр бригадын генерал Т.Дашдэлэгийг цагдан хорь­сон байдаг. Энэ үед өмнөд Солонгос улсын тагнуулын албанаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг ирсэн байна. Тухайлбал “Танай Батлан хамгаалах яамны удирдлагууд ашиг хонжоо олох үүднээс хойд Солонгостой зэвсгийн най­маа хийх гэж байна” гэсэн утгатай.

Монгол Улсын Бат­лан хамгаалах яамны удирд­лагууд хойд Солонгост онгоцны мотор зарах гэж байгааг Өмнөд Солонгосын тагнуулын газар мэдсэн аж. Тэгээд Батлан хамгаалах яаманд хандан “Олон улсын гэрээ конвенцийн хүрээнд хойд Солонгост онгоцны мотор нийлүүлэхгүй байхыг” хүсчээ. Гэтэл манай талаас “Та бүхэн хойд Солонгостой хийх бидний худалдааг эсэргүүцэж байгаа юм бол онгоцны моторыг өндөр үнээр авчихгүй юу” гэсэн утгатай хариу өгчээ. Үү­­гээр ч зогсохгүй хоёр сая ам.долларын урьдчилгаа нэхсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл хойд, өмнөд хоёр Солонгос улсыг үнэ хаяцлуулах гэж том эндүүрсэн байна. Өмнөд солонгосчууд ОХУ-ын тал руу “Танай улсад үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны моторыг зөвшөөрөлгүйгээр зарах гэж байна” хэмээн шургажээ. Тэгээд ч зогсохгүй НҮБ-д хандан Монгол Улс олон улсын түвшинд зэвсгийн наймаа хийх гэж байна” хэмээн гомдол гаргажээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга солонгос гаралтай хүн байдаг болоод ч тэр үү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эсэргүүцэл илэрхийлсэн байна.

НҮБ-ын эсэргүүцэлтэй тулгарсан Батлан хамгаалах яамны нөхөд тэр дор нь зээл авч С.Нацагдоржийн компанийн дансаар 1.8 сая ам.долларыг шилжүүлээд бригадын генерал Т.Даш­дэлэгийг золигт гаргахаар шийджээ. Гэвч тэдний ав­сан арга хэмжээ хэтэрхий оройтсон болов уу. Бригадын генерал Т.Дашдэлэгийн хэ­рэг шүүхээр таслагдсан.

Харин хойд солонгосчууд улсынхаа нэрийн өмнөөс бүтэлгүй гэрээ байгуулсан албан тушаалтныг цаа­залж байхад зэр зэвсгээ наймаалцаж, байлдааны цагийн хуулиар бол эх орноосоо урвасан Вла­совын армийн генералд гурван жилийн хорих ял өгч эрхлүүлсэн. Түүнд бусдыгаа илчлээгүйн төлөө гурван жилийн хорих ял өгсөн гэж ярилцах нь ч бий. Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн тагнуулын газрын дарга, бригадын дарга Д.Энхбаатар “Та нар онгоцны мотор зарсан асуудлаа Батлан хам­гаалах яамнаас асуу. Бүх асуудал сайд, төрийн нарийн бичгийн дарга, хангамж хариуцсан нөхдийн гарын үсэгтэйгээр явагдана” гэж хэлсэн юм.

Дээрх эрхмүүд онгоцны мотороос гадна тендер буд­лиантуулсан, албан ту­шаа­лаа ашигласан гээд олон асуудалд холбогдож эхэл­сэн. Лу.Болдыг ашигт малтмалын газрын дарга байхаас л эхлэн гувшаа хурга шиг дагасан нөхөд өнөөдөр шоронд орох дээрээ тулаад байна. “Өглөө” кинонд “Бишээ. Жинхэнэ цаад эздийг нь” гэдэг шиг генерал Т.Дашдэлэг хажуугийнхаа камерт Лу.Болд тэргүүтэй эрхмүүдийг суулгавал санаа амрах биз.

“Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр Ц.Элбэгдоржийн шууд удирдлага дор байдаг Зэвсэгт хүчнийхэн нь зэр зэвсгээ наймаалан улсынхаа нэрийг дэлхийн тавцанд унагаж орхилоо. Батлан хам­гаалах яамныхан зэр зэвсэг зарлаа, халбага сэрээ хүртэл энд тэнд шахлаа гэж дуулддаг. Хэдэн танк Иракт зараад улсын төсөвт хэдэн төгрөг орууллаа гэж дуулдаагүй. Ямар техник хэрэгсэл, байшин барилга говийн зэрэглээ шиг алга болсон нь нууц. Хэдий болтол Батлан хамгаалах яамны сайд, дарга нарын булхай луйварыг “Улсын нууц” гэсэн нэрээр ард түмнээсээ нуух юм бэ.

Зарим хүнд нэг муу онгоцны мотор зарах гэж оролдсон шалихгүй асуу­дал шиг харагдаж ма­гад­гүй. Үүний цаана Бат­лан хамгаалах яамны болон Монгол Улсын нэр хүн­дэд халдсан асуудал байгаа юм. Өнөөдөр наад захын биз­­нес­мен, газрын наймаа­чин хүртэл нэр төрөө гур­ван тэрбум төгрөгөөр үнэлж байна.

Гэтэл яагаад Монгол Улсын нэр төрийг сэвтүүл­сэн асуудлын талаар хэн ч ярихгүй байна вэ. Таван төгрөгийн төлөө эх орныхоо нэрийг сэвтээж буй албан тушаалт­нуудаа ар өвөртөө нууж үлдсээр байх уу.

Т.Цогт-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-11-18 12:59:09
    суулийн уед цэргийн биш УИХ гишуунийг сайдаар ялсан намууд томилодог байсан иим усир байж дээ Батэрдэнууд Цолмон гээд маш их сонирхолтой хумуус саад хииж байсан...
  • ZOCNIN  2017-11-18 10:59:56
    LUY BOLD OO TER HURTS SEJUURTEI L YUM YARISAN BH SHUU CNINII ENE BANK TSEVER ARGAAR BAIGUULAGDAAGUI GEJ YARIAD BN IIM HUMUUS TURD BAIHAAR YAJ TSAASHID AMIDRAH ...
  • D.batjargal 2017-11-17 09:27:28
    Tenger unen . tiimee
  • zochin 2017-11-17 04:08:35
    unen shdee. Bold bol uivaagui luivarchin um bna.
  • ard 2017-11-17 03:26:39
    ELBEGDORJ. HURTS NARIIN HUWILDAAN SHDEE . TIIM SVRHII YM BOL HURTSAA CHI TSAG. TUHAUD NI GARGAJ ARGA HEMJEE AWAHAD YAASII.HURTSAA CHI ICHSEN. HVN HVN ALNA GEDEG...
  • Irgen 2017-11-17 00:35:18
    Бидний дээр ийм муухай бузар нөхдүүд сууж байхад Монгол гэж цээжээ дэлдээд явдаг нөхдүүдийг л өрөвдөх юм да! Бид чинь зүгээр тоглоом юмуу!
  • Иргэн 2017-11-16 14:38:38
    Мундаг юмаа Муу бүхнийг сэдэж бохир мөнгө угааж баяжиж буй өчүүхэн хүн дүрстэнгүүд үхнэ гэдгээ үл мэдэх нь хөөрхөн
  • Зочин 2017-11-16 13:02:47
    Элбэгээ хурц нарын зохиосон улгэр бхаа ийм аргаар олон бизнесмэнийг хэлмэгдуулсэн
  • ЯАНАА СОЛОНГОС АМЕРИКТ АЛУУЛАХНЭЭ 2014-06-25 09:48:32
    ГАДААДЫНХАН МОНГОЛЧУУД ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮНЭН ЮМ БАЙНА Л ДАА ХЭРЭВ ИЙМ ЮМ МАНАЙ ТӨРИЙХЭН ХИЙВЭЛ АМЕРИК ХОЙД СОЛОНГОС МОНГОЛЫГ ДЭЛХИЙХ ХӨРСНӨӨЧ АРЧААД ХАЯХ ЮМ БАЙНА
    • ШУНАЛ НЬ ШУЛАМ БОЛСОН 2014-06-25 09:51:57
      БҮР МОНГОЛЫГ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛОГОЛОО Л ДОО ОЮУ ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ БОЛООД УЛСЫН ТӨСӨВ ХООСОРООД ИРЭХЭЭР ЭД НАР ЯАХ БОЛ АРД ТҮМНЭЭ БООЛ БОЛГОЖ ЗАРАХ БАЙЛГҮЙ
      • ЗАРДАГАА Ч ЗАРСАН 2014-06-25 09:56:00
        ГАДААДАД ХЯМДХАН АЖИЛЛАЖ БАЙНА ХЯТАДУУД ЭХ ОРОНД ОРЖ ИРЧИХЭЭД АРД ТҮМНИЙГ ДЭЭРЭЛХЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА ГЭДЭГ БИД ХЭДИЙН БООЛ БОЛСОН ГЭСЭН ҮГ МОНГОЛЧУУДЫГ УУРХАЙД 40 ХОНОГ АЖИЛЛУУЛААД БАЯР ЁСЛОЛООР АМРААХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЭНЭ ЧИНЬ ХЭЛБЭР НЬ ӨӨРЧЛАГДСӨН
        • АРАЙЧ ДЭЭ 2014-06-25 09:58:19
          ЛУ БОЛДЫГ ИЙМ ГЭЖ БОДООГҮЙ ХАЙРАН САЙХАН ЭЦЭГ ЭХИЙН БУЯНГ ЯАЖ БАРЖ БАЙНА ВЭ АРД ТҮМНЭЭ БООЛ БОЛГОЖ ХУДАЛД ГЭЖ ЛУВСАНВАНДАН ГУАЙ ЗАХИААГҮЙ БАЙЛТАЙ