Дэлхийн залуучуудын чуулган нээлтээ хийлээ
Азид анх удаа Дэлхийн залуучуудын чуулган боллоо

“Дэлхийн залуучуудын чуулган 2014” Шриланка улсын Хамбантото олон улсын цогцолборт нээлтээ хийв. Нээлтийн ажиллагаанд дэлхийн 40 орны засгийн газрын залуучуудын сайд нар, 159 орны 1400 төлөөлөгч залуус оролцон Нэгдсэн үндэстний байгууллагын Мянганы хөгжлийн ирээдүйн зорилго, зорилтыгтодорхойлох, эх дэлхийн олон мянган залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг тодорхойлохоор цугласан байна.

Чуулганы хүндэт зочиноор НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аш, Шриланка улсын хаан Махинда Ражапакса, 40 орны залуучуудын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар оролцож тусгай хурлыг чуулганы үеэр зохион байгуулж улс орон бүрт залуучуудын асуудлаар тулгарч байгаа бэрхшээл, хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаас хуваалцав.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн хэлэхдээ: “Залуучуудад орон нутгийн, үндэсний, дэлхийн түвшинд шийдвэр гаргахад идэвхитэй хэсэг байх боломжийг олгох хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Ахмед Алхендавий уламжилав.

Монгол залуус Дэлхийн залуучуудын чуулганд оролцож байна

Монгол улсаа төлөөлөн Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, чуулганы дэлхийн нүүр царай болсон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа, зохицуулагч Б.Баярбаатар, ХАХНХЯамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамсүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Дастин Бартер нар оролцож байна.

Монголын төлөөлөгчид чуулганы нээлтэнд оролцож төрийнхөө далбааг мандуулсан байна. Төлөөлөгчид Шриланка улсын хаан Махинда Ражапакса, НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аштай уулзаж монгол залуусынхаа мэндчилгээг хүргэжээ.

Чуулганы эхний өдөр нээлтийн арга хэмжээ болж өнгөрсөн бол өнөөдөр үндсэн чуулганы үйл ажиллагаа Коломбо хотын цогцолборт болж байна.

Монгол охин чуулганы нүүр царайгаар шалгарав

Дэлхийн залуучуудын чуулганы нүүр царай гол төлөөлөгчөөр 7 залууг сонгосон бөгөөд тус чуулганд НҮБ-ийн Залуучуудын зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа оролцож байна. Тэрээр өнгөрсөн сард болсон сонгон шалгаруулалтанд илтгэлээ илгээж 70 шилдэг оролцогчийн нэг болсон юм. Нийт шилдэг 70 оролцогчоос Олон нийтийн фэйсбүүк цахим хуудсаар шалгаруулсан уралдаанд Л.Жаргалдаваа тэргүүлэн чуулганы нүүр царай болсон төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Л.Жаргалдаваа нь залуучуудына суудлаар НҮБ-аас зохион байгуулсан хурал, семинарыг идэвхитэй зохион байгуулахын зэрэгцээ залуучуудын асуудлаар бодлого боловсруулахад идэвх санаачлагатай оролцдог монгол залуусын төлөөлөл юм.

Дэлхийн залуучуудын чуулган Коломбо хотноо энэ сарын 10 ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.