Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээн болно
Зорилго:
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ой, Үндэсний сэтгүүл зүй үүссэний 101 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулна.
 
Оролцох журам:
Тус тэмцээнд Телевиз сонин, хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагч, албан хаагч нар оролцох ба МСБХ-ны лигийн тамирчин, Оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд тоглодог тамирчин оролцох тоо, журмыг техникийн зөвөлгөөний хурал дээр шийдвэрлэнэ. Тэмцээнд оролцох тамирчид багийн мэдүүлэг тамирчны нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн цэс бусад холбогдох шаардлагатай бичиг баримтыг техникийн зөвөлгөөний хуралд бэлэн байлгах. Тэмцээнд эрэгтэй 16 баг эмэгтэй 12 баг оролцоно.
 
Явагдах хугацаа:
Тэмцээн 2014 оны 05 дугаар сарын 31-ний 09:00 цагт ОБЕГ-ын спорт зааланд болно.
 
Техникийн зөвөлгөөн:
Техникийн зөвлөгөөн 2014 оны 05 дугаар сарын 29-ний 16:00 цагт МСЭ-ийн байранд болно. Хурлаар багуудын мэдээллийг эцсийн байдлаар хүлээн авч, сугалаа сугалж тоглолтын хуваарь хийнэ. Нийгмийн даатгалын дэвтэр шалгана.
  • Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулна.
  • Тоглолт явагдах журамыг техникийн зөвлөгөөний хурал дээр шийдвэрлэнэ.
  • Баг, тамирчид жигд хувцастай, хувийн дугаартай байна.
  • Баг тус бүр 8 тоглогч 1 дасгалжуулагчтай байна.
 
Тавигдах шаардлага:
Тамирчид тэмцээнд нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх эсвэл МСЭ-ийн гишүүний үнэмлэхтэй ирэх.
 
Багийн бооцоо:50 000 төгрөг
 
Шагнал:Эрэгтэй, Эмэгтэй баг тус бүр
           
1 байр – Цом, Алтан медаль, Өргөмжлөл, 500.000 төгрөг

2 байр – Мөнгөн медаль, Өргөмжлөл, 300.000 төгрөг
3 байр – Хүрэлмедаль, Өргөмжлөл, 200.000 төгрөг
           
Шилдэг тоглогч:     Эрэгтэй 1 –  Цом, өргөмжлөл,  мөнгөн шагнал
Эмэгтэй 1 –  Цом, өргөмжлөл,  мөнгөн шагнал
 
Бүртгэл:МСЭ-ийн байранд багийн мэдүүлэг хүлээж авна
 
Холбоо барих утас: 330948, 99991706, 99841725, 99007969

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.